Маргааш “Дээлтэй Монгол наадам“ Сүхбаатарын талбайд 14:00-18:00 цагийн хооронд болно

2019 оны 7 сарын 09

Arslan.mn

"Дээлтэй Монгол" наадам, "Улаанбаатарын үдэш" цэнгүүнийг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн хэмжээнд дөрвөн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

  • 7 сарын 10-нд “Дээлтэй Монгол наадам” 14:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд
  • 7 сарын 11,12-нд “Улаанбаатарын үдэш эх орноос магтан дуулъя” үдшийн шоу тоглолт 21:00 цагаас Сүхбаатарын талбайд
  • 7 сарын 13-нд УДБЭТ-ын тайзнаа “Pop Opera Live Concert” 19:00 цагт тоглогдоно.

Үүнээс гадна Сөүл, Улаанбаатар хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан долоодугаар сарын 13-нд АСА циркийн өмнөх задгай талбайд “Сөүл хотын захиргааны нэрэмжит өдөрлөг”-ийг 12:00-23:00 цагийн хооронд зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр Сөүл хотын захиргаанаас  Пёнчанийн өвлийн олимпд үзүүлсэн лазер шоуг үзүүлэхээр хөтөлбөртөө багтаажээ.

Arslan.mn

Нийслэлийн тээврийн үйлчилгээний газрын тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга Д.Галбадрах: 

Долоодугаар сарын 11,12-ны өдөр болох “Улаанбаатарын үдэш эх орноо магтан дуулъя” цэнгүүн дууссаны дараа Сүхбаатарын талбайн гурван талын зогсоолоос 18 чиглэлд 18 автобус иргэдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчилнэ.

  1. А зогсоол буюу талбайн урд талын зогсоолоос /Улиастай, Шар хад, Сэлбэ, Жанжин штаб, Офицеруудын ордон чиглэлд/
  2. Б зогсоол буюу Тамгын газрын урдаас /Баянхошуу, Улаанчулуут, Орбит, Тахилт, Толгойт, Зүүн салаа, Зайсан, Нисэх, Яармаг чиглэлд/
  3. В зогсоол буюу Соёлын төвийн урд талын зогсоолоос /Хайлааст, Чингэлтэй, 3,4 дүгээр хороолол, Баруун салаа чиглэлд/ тус тус үйлчилгээ үзүүлнэ” гэв.

Мөн Сүхбаатарын талбайд болох шоу тоглолт нь хоёр хэсгээс бүрдсэн. Тоглолтод "Яг түүн шиг", "Voice", "Авьяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогчид оролцохоос гадна Монголын урлаг, соёлын төлөөллүүд оролцоно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605735
1 эможи

keyboard_arrow_up