Баян-Өлгийд хоёр хүн тарваган тахлаар өвчилжээ

2019 оны 7 сарын 09

тарвага зурган илэрцүүд

Баян-Өлгий аймагт хоёр хүн тарваган тахлаар өвчилжээ. Тодруулбал, өнгөрсөн ням гарагийн 00.00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт нэг гэр бүлийн хоёр иргэний дотор нь муухайрч, гүйлгэж, биеийн халуун нь нэмэгдсэн гэсэн зовуурьтай иржээ. Мэс заслын тасгийн эмчийн анхан шатны үзлэгээр ямар нэгэн хордлого, үрэвсэл байхгүйг тогтоон, Тархвар судлалын тасагт шилжүүлжээ. Улмаар иргэн Б, О нар нь тарваганы мах идсэнээ дурдсан ба анхан шатны үзлэгээр тахал туссаныг тогтоосон байна. Түүнчлэн тэдэнтэй хамт тарваганы мах идсэн гурван иргэнийг олж, нийт таван хүнийг тусгаарлан эмчилж эхэлжээ. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд биеийн халуун нь 36.2 хэмтэй, одоогоор ноцтой хүндрэл үүсээгүй гэнэ. Цусны шинжилгээ болон арчдасын аргаар тэднийг тахал туссаныг илрүүлсэн байна. Биохимийн шинжилгээний дүнд ямар хэлбэрийн тахал туссаныг нь өнөөдөр тогтоох аж.

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605730
0 эможи

keyboard_arrow_up