ЯАРААД ЯАХАВ ДЭЭ: Ослын улмаас гурван хүн хүнд бэртэж, нэг хүн нас баржээ

2019 оны 7 сарын 06

яараад яахав дээ зурган илэрцүүд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “52-ын даваа” гэдэг газар энэ сарын 4-ний өдөр зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, тус өдрийн 17.04 цагийн үед Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын жолоодож явсан “Приус-20” загварын автомашин, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн жолоодож явсан “Ренжровер” загварын суудлын автомашинтай мөргөлджээ.

Ослын улмаас “Приус-20” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт 27 настай, эрэгтэй  хавчуулагдаж нас барсан тул  цогцсыг Онцгой байдлын газрын алба хаагчид гаргаж цагдаагийн байгууллагад, 44 настай эмэгтэй, 27 настай эрэгтэй, 25 настай эрэгэй нар гар, хөл хэсгээрээ бэртэж гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
605677
1 эможи

keyboard_arrow_up