М.Батхолбоо: Түр зогсоогоод “биеийнхээ чилээг гаргачих“ гэж хэлэхэд жолооч нар эерэгээр хүлээж авсан

2019 оны 7 сарын 06

АРСЛАН.мн  Arslan mn-н зураг.

“Хөвсгөлийн хөөрхөн цагдаа” хэмээн цахим хуудсанд алдаршиж эерэг энерги түгээж буй М.Батхолбоо гэх цагдаагийн залуухан алба хаагчтай холбогдож цөөн хором ярилцлаа. Тэрбээр өдгөө Хөвсгөл аймгийн Тариалан суманд албан үүргээ гүйцэтгэж яваа.

М.Батхолбоо 1995 оны наймдугаар сарын 15-нд төрсөн. Багаасаа цагдаа болохыг хүссэн мөрөөдлөө биелүүлэхээр 2013 онд ХСИС-д элсэн суралцаж 2018 онд цагдаа, хууль сахиулах мэргэжил эзэмшин төгсчээ. Төгссөн оныхоо зургадугаар сарын 28-нд анхны томилолтоо аваад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын зорьсон байна. Удалгүй Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдоод байгаа гэнэ.

Ажилдаа чин сэтгэлээсээ “дурласан”, албандаа үнэн зүрхнээсээ “хайртай” түүний жолооч нарыг хэсэгхэн ч гэсэн амраахаар дохиж зогсоосоон үйлдэл нь өнөөдөр хайр түгээж, хар бараанаар дүүрсэн цахим хуудсыг эерэг энергээр цэнэглэж байна.

Цахим хуудсанд эерэг, гэгээлэг хандлагыг түгээгч Батмөнхийн гэр бүлийнхэн анхлан түүний талаар пост оруулсан. Батмөнх “Хөвсгөл орохын алдад зам дээр цагдаа зогсчихсон манай машиныг зогс гээд зогсоод ямар нэг зөрчил гаргалаа гээд торгох гэж байгаа юм байхдаа гэж бодсон юм. Тэгсэн “Амрыг эрье, аян замдаа сайн явж байна уу. За ядарч байна уу. Энд буугаад биеийнхээ чилээг гаргаад бие засаарай, тэнд 00 байгаа гэж байна.Тэгэхээр нь нэг л сайхан дотно санагдаад сайхан байсан шүү” хэмээн цахим хуудсандаа бичсэн нь олон мянган хүнд хүрээд байна.

Энэ талаар М.Батхолбоогоос асуувал “Тэр өдөр бямба гараг байсан. Маш халуун өдөр байсан шүү. Би тухай өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын хяналтын постон дээр ажиллаж байлаа. Маш халуун байсан учраас жолооч нар их ядарсан, зарим нь нойрмоглосон байдалтай ажиглагдсан. Тиймээс түр ч гэсэн амраад биеийн чилээгээ гаргаад аваг гээд дүрэм зөрчөөгүй ч зогсоогоод “амраад хөдлөөрэй” гэдэг санал тавьсан.

Зогсоогоод “Та буугаад шилээ арччих. Тэгээд хэсэгхэн ч гэсэн амраад хөдлөөрэй” гэсэн чинь зарим жолооч нар бүр маш их гайхаад “Миний шил цэвэрхэн л байна шүү дээ” хэмээж байсан. Гэхдээ ихэнх жолооч нар маш эерэгээр хүлээн авч байсан шүү. Тэр нь надад маш сайхан санагдсан” гэв.

М.Батхолбоо эхнэр, хоёр хүүхэдтэй. Түүний гэргий үрсийнхээ хамт Улаанбаатар хотод амьдарч буй гэнэ. Гэр бүлээсээ хол байх хэцүү юу гэвэл “Үгүй дээ, энэ миний дурлаж сонгосон мэргэжил учраас хэцүү зүйл үгүй. Харин ч Хөвсгөл аймгийн Улаан-Уулаас Улаанбаатар хотод жаахан ч гэсэн дөхөж Их-Уул суманд ирээд байгаа” хэмээн цог золбоотой хариулж байна.

Өөрийнхөө талаар цахим хуудаснаас олж уншив уу гэвэл “Би өнөөдөр л олж харлаа. Танилууд маань утасдаад л чиний тухай бичсэн байна гэж байсан. Надад их сайхан эерэг сэтгэгдэл төрж урам зориг хайрлаж байна. Ер нь тэгээд хаана ч явсан үүргээ нэр төртэй биелүүлж албаныхаа нэрийг өндөрт өргөж явахыг туйлаас хүсдэг” хэмээсэн юм.

М.Батхолбоо шиг албандаа үнэнчээр зүтгэж, ард олныхоо төлөө сэтгэл чилээж яваа цагдаагийн алба хаагчид олон байгаасай... Цагдаагийн албаны ирээдүй гэгээн байна.

Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Яараад яахав дээ” аяныг эхлүүлээд байгаа. Энэ аяны эхний зөв тусгал энэ гэлтэй. Нээрэн нэг хором амраад биеийн алжаалаа тайлаад хөдлөхөд яарах юу байх вэ.

Г.Сүрэн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
49
haha an post
6
wow an post
4
yay an post
6
sad an post
2
ouch an post
3
confuse an post
angry an post
605672
196 эможи

zochin
2019-07-12 12:26
estoi mundag zaluu bna ajild ni amjilt hvsiii
z
2019-07-09 12:28
jorlond hiigeed usiin tatchmaar hoorhon hog ve haha
Ичинко
2019-07-07 14:47
Залуу хүн гэхэл төлөвшил сайтай залуу үлгэр дуурайлал болсон мундаг аав байн мундаг хүүд амжилт гэр бүлд нь аз жаргал хүсэе олон цагдаа нар үлгэр дуурайлал аваарай
Namuunaa
2019-07-07 14:00
Unudur mundag ymaa iim tsagdaa olon bolosoi
Zochin
2019-07-07 13:56
Ene hvv ymar mundag yum be iim tagdaa nar hobor shvv dvvd ajiliin amjilt hvsie oshoo ilvv tsol hergemtei tsada boloroi
Зочин
2019-07-07 11:05
энэ хүү ажилдаа ийнхүү үнэн сэтгэлээсээ хандсан нь тухайн амраасан жолоочийг ямар нэгэн аюулаас урьдчилан сэргийлж аварч чадсаныг хэн мэдлээ нөхөр дэслэгчид баярлалаа амжилт хүсье
зочин
2019-07-07 10:01
монголын цагдаад ийм л хүн хэрэгтэй байгаам, Цагдаагийн ихэнх нь боловсролгүй, харьцаагүй, бүдүүлэг нөхдүүд байдаг
Ariunaa
2019-07-07 08:23
Hsmgiin huurhun ni ulaanbaatart duhuud ulaan uul sumaas ih uul sumand irsen gedeg ni uneheer huurhun yma
Зочин
2019-07-07 07:58
Ажилд нь амжилт, гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсьe
Зочин
2019-07-07 07:18
Сайхан сэтгэлийг нь сүү өргөн мялаая
Зочин
2019-07-07 00:51
Замд яваа жолооч биеийнхээ алжаалыг тайлаад амраад авбал осол аваар гаргахгүй. Ёстой зөв хандлага байна. Ажил, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Зочин
2019-07-06 23:35
Ene zaluugaas suraltsaasai handlaga ni zov mongol huni toloo setgeltei sain tsagdaa bna ajil d ni amjilt amidrald nisain saihnig husie
zochin
2019-07-06 23:11
huurhun yum ve? ajild ni amjilt husie.
Зочин
2019-07-06 22:59
Хөөрхөн хүүхдээрээ эвдрээгүй залуу байна. Мэдээж гэр бүлээсээ хол байа гэдэг хэцүү ш дээ. Би өөрөө цагдаагийн эхнэр болохоор мэдэж байна. Хөдөө орон нутагт ажиллаж буй албан хаагчдын орон гэр, эхнэрийг ажилтай орлоготой байх тал дээр аймаг бүр анхаардаг байгаасай.
Зочин
2019-07-06 22:28
хөөрхөн юм бэ
Зочин
2019-07-06 12:12
сайн
keyboard_arrow_up