Б.Пүрэвдорж: Хилээр амьд мал гаргах ажиллагаа зогссон мэт худал мэдээлэл цацсан
Хилээр амьд мал гаргахыг зогсоосон Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Хүнсчдийн холбоо хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр тогтоолуудыг хүчингүй болгохдоо У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 оны 318 дугаар тогтоолыг зориуд орхисон хэмээн дээрх холбоод шүүмжилж байгаагаа илэрхийлсэн юм. 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн эл тогтоол нь Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай аж.
Тиймээс амьд мал гаргах үйл ажиллагаа зогссон мэт худал мэдээлэл цацаж, цаагуур нь өөрсдөө мал гаргах үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр Засгийн газар ажиллаж байна хэмээн үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Монголын махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж хэллээ.
Мөн БНХАУ-тай амьд мал гаргах хоёр улсын мэргэжлийн байгууллагуудын хооронд протокол зурж баталгаажуулж, амьд мал гаргах үйл ажиллагаа төрийн удирдлага дор нууц зохион байгуулалттай хийгдэх боллоо гэдгийг мэдээллээ.









