Хөвсгөл нуурыг дэлхийн байгалийн өв болгох аянд нэгдэхийг уриаллаа

2019 оны 7 сарын 04

Arslan.mn

“Далай ээж” олон улсын эко соёлын аяны талаар зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэхүү аяныг ЮНЕСКО-д Хөвсгөл нуурыг бүртгүүлэх зорилгоор "Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн", "Түгээмэл эрх хөгжил", "Дөрөв дэх өнцөг", "Захиргааны шинэ санаачилга" ТББ-ууд хамтран санаачилжээ.

Arslan.mn

”Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа “Аянаар дамжуулан Хөвсгөл нуурыг олон улсад таниулан алдаршуулах зорилготой юм. Далай ээж дэлхийн өв болсноор байгалийн болон соёлын  аялал жуулчлалыг хөгжүүлэх маш том боломж. Өнөөдөр дэлхийд цэвэр усны хомстол тулгамдаж буй асуудал болсныг та бүхэн мэднэ. Цэвэр усгүйгээс болж дэлхийд өдөрт 4,500 хүүхэд нас барж байна. Манай улс ч мөн адил цэвэр усны хангалттай нөөцтэй орон ч биш. Харин Хөвсгөл нуурын нийт усны эзлэхүүн 381 км куб байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцдэг. Гэхдээ нуурын усанд асуудал үүсэж эхэлсэн. Хэрэв асуудал үүсээгүй бол энэхүү санаачилга гарахгүй байсан байх. Өөрөөр хэлбэл, манай улсын хамгийн их цэнгэг усны нөөцтэй нуур учраас бид хайрлан хамгаалж, одоогийн байдлаас нь дордуулахгүй байхад анхаарах хэрэгтэй байна." гэв.

Arslan.mn

Олон улсын эко соёлын аян энэ сарын 5-18-ны хооронд Улаанбаатар хот, Орхон аймаг, Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгал суманд болно.

Энэ үеэр дэлхийн өнцөг булан бүрт  амьдарч буй найман орны зураач, дуучин, хөгжимчин, байгаль хамгаалагч идэвхтэн, хуульч зэрэг 50 хүний бүрэлдэхүүнтэй баг Хөвсгөл нуурын төлөө сэтгэлээ нэгтгэн цугларах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605600
0 эможи

keyboard_arrow_up