ЦАГ АГААР: Наадмаар нийт нутгаар 31-36 градус хүрч хална

2019 оны 7 сарын 03

Arslan.mn

Долдугаар сарын эхний арав хоногоос дунд үе хүртэл /2019.07.01-07.15/ нийт нутгаар 31-36 градус хүрч хална.

 Сарын нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нийт нутгаар халж, зарим газруудаар Алтайн өвөр говь, Сэлэнгийн бүс нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар 31-36 градус хүртэл хална. Зарим газраар 38 градус хүрч халах төлөвтэй байна.

Долдугаар сард нутгийн баруун өмнө тал буюу Ховд Говь-Алтайн их нутаг, Баян Өлгий, Баянхонгорын өмнө тал, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно. Монгол орны зүүн хойд тал буюу Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад хэсгээр олон жилийн дундаж орчим хур тунадас орох төлөвтэй байна. Сарын арав хоногийн дунд болон сүүлээр, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр нутгийн зарим газраар бороо орно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605551
0 эможи

Зочин
2019-07-17 14:48
сонирхолтой
keyboard_arrow_up