ФОТО: “Ази, Номхон далайн бүсийн IV конгресс“-т 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож байна

2019 оны 7 сарын 02

Arslan.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс өнөөдөр /2019.07.02/ эхэллээ. Дэлхийн 43 орны 600 гаруй төлөөлөгч Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш хуралдах юм. Энэхүү олон улсын чуулганаар “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвээр хэлэлцэж, туршлага солилцох юм.

Arslan.mn

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй бүс нутгийн хэмжээний энэхүү томоохон арга хэмжээнд оролцож буй төлөөлөгчдийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бусад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагынх юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс нийгэмд ажлын байр, түүний хамрагдалтыг нэмэгдүүлж, олон нийтийг хандлагаа өөрчлөхийг хүсч буйг энэхүү чуулганаар дамжуулан илэрхийллээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605498
0 эможи

keyboard_arrow_up