Наадмаар Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй
2019 оны 7 сарын 02
Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ сарын 11-15-ны өдрүүдэд болно.
Эдгээр өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй юм байна.
Тодруулбал, Долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Долоодугаар сарын 16-наас хэвийн ажиллана. Харин галт тэрэг, олон улсын нисэх онгоц баярын өдрүүдэд хуваарийн дагуу зорчих юм байна. Хойд хилийн тухайд "Алтанбулаг" авто замын боомт амрахгүй ажиллана. Мөн галт тэрэг болон олон улсын нислэг хуваарийн дагуу хийгдэх талаар эх сурвалж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









605495
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс