Хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнд эрүүдэн шүүсэн хэргээр ЯЛ ОНООХ УУ

2019 оны 7 сарын 02

Arslan.mn

Тэртээ 20 жилийн өмнөх аймшигт хэрэг өнөөдөр ч олны анхааралд байсаар байна. Тухайн үеийн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ерөнхий сайдад нэр нь яригдаж байсан С.Зориг агсныг амь насыг онц хэрцгий, нийтэд аюултай аргаар хөнөөсөн билээ.

Харин өнөөдрийн байдлаар олны шаардлагын дагуу хэрэг үйлдэгч нарыг 2015 оноос эхлэн Тагнуулын ерөнхий газар гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг. Ийнхүү Цагдаа болон Тагнуулын байгууллагын удаан хугацаанд мөрдөн шалгасны эцэст алуурчдыг олж тогтоон ялласан юм. Гэтэл өдгөө ялтнууд хэрэг үйлдээгүй. Тэднийг эрүүдэн шүүх аргаар хэрэг хүлээлгэж улмаар ял оноосон гэх хэрэг гарч ирсэн. Уг хэрэг С.Зоригийн хэргийг шалгаж байсан тухайн үеийн тагнуулын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Б.Хурц тэргүүтэй нийт 9 хүнийг цагдан хорьж, шалгаж байгаад батлан даалтад гаргаад буй.

Тухайлбал, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нартай хамт УЕП-ын орлогч прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Т.Пүрэвсүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан /тэд эрүүдэн шүүлт явагдсан гэх өдөр ээлжинд гарч байсан/ нарын есөн хүнийг шалгаж дуусаад Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  Дээрх хэрэгт холбогдуулан Б.Хурцыг барьж хорьсон ч тавдугаар сарын 23-ны өдөр батлан даалтад гаргах шийдвэрийг Шүүхээс гаргасан байдаг.

Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар тус, тус яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн дээрх нэр бүхий есөн холбогдогчтой эрүүгийн хэргийг 2019.06.25-ны өдөр хүргүүлсэн аж. Ингэснээр Б.Хурц нарын хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэх Шүүх хурлын тов удахгүй гарахаар хэлэлцэгдэж байгаа юм. Харин наадмын өмнөхөн болох бусдыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн сэжигтэн нарт ял оноох эсэх нь олны анхаарлын төвд байна. Хэрэв эрүүдэн шүүсэн хэргээр дээрх нэр дурьдагдсан хүмүүст ял оноох юм бол дараа нь ял оноосон шүүн тасалсан шүүгч нарыг мөн л хорьж цагдаж байгаад шалгах нөхцөл байдал үүсэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605474
7 эможи

Иргэн
2019-07-07 05:31
Цаацын ялыг сэргээе. Цаацын ялгүй болохоор үнэн илрэхгүй байна.
Зочин
2019-07-04 22:30
Нямдоржид ямао хамаатай гэж хэрэг ил болголоо гэж үү 9 хүн мѳн хилсээр шүүсэн шүүгч мѳн тэр хуулийхан бүгд зохих хэмжээний ялаа авах ёстой үнэн гэж байдаг бол одоо л харах үлдэлээ үнэхээр ардчилсан монгол орон юм бол
Зочин
2019-07-04 22:25
Нямдорж ямар хамаатай юм ер нь яасан гэж Нямдорж энэ хэрэгийг илчиллээ гэж энэ үү арай ч тийм байхгүй байлгүй наад 9 хүн мѳн шүүсэн ял ѳгсѳн шүүгч нар үнэхээр үнэн нь гэж байдаг ялдаг бол эдгээр хүмүүс хариуцлага хүлээх ёстой биз дээ
Зочин
2019-07-02 23:59
ЯЛЫН ДЭЭД ЯЛ ӨГ ӨӨР ЮМ БАЙХГҮЙ ХҮН АЛСАН ХҮН ШДЭЭ
ШУУРХАЙ ШОРОНД ХИЙ МАШ НОТОЙ
2019-07-02 23:58
Шоронд орох байтугай цаазын ял авах ялтан хурц шүү ард түмэн ч маш их шаардаж шахаж байдаг юм шоронд хий муу алуурчин энхбат агсаныг тамлан зовоож хүчээр хэлмэгдүүлж зовоож алсан үнэн өөр юу хэрэгтэй юм ил тод бичлэг БАРИМТ бна
Зочин
2019-07-02 23:55
ЭНЭ АЛУУРЧИН ХУРЦЫГ ХУРДАН ШОРОНД ХИЙГЭЭЧ ! БҮХ НО ИЛ ТОД БАРИМТТАЙ БАЙХАД ЮУ НЬ ХУДЛАА ЦАГ АЛДААД ШҮҮХ ХУРАЛ ГЭЭД ХУЦААДБАЙЛАГ ЮМ ШУЛАРГААР ЯЛ ӨГӨХ ЁСТОЙ АЛСАН ҮНЭН АЛУУРЧИН ЭЛБЭГЭЭГИЙ НОХОЙ ГЭЛЭГИЙГ МЭДЭХГҮЙ ХҮН АЛГА ШУУД ЯЛ ӨГ ШААРДАЖ БНА
Зочин
2019-07-02 19:31
Ардчилсан нийгэмтэй л юм бол өчиггүй шоронд
zochin
2019-07-02 18:41
Khelmeg;uu;e;t gedeg zuil khenii ch ued yamar ch tokhioldold baij bolokhgui khar darsan 1000 zuud gedgiig Mongolchuud martaagui, martaj ch chadakhgui tiim uchir khatuukhan arga khemjee avch davtagduulakhgui baikh tal deer ankhaarakh kheregtei
zochin
2019-07-02 18:41
Khelmeg;uu;e;t gedeg zuil khenii ch ued yamar ch tokhioldold baij bolokhgui khar darsan 1000 zuud gedgiig Mongolchuud martaagui, martaj ch chadakhgui tiim uchir khatuukhan arga khemjee avch davtagduulakhgui baikh tal deer ankhaarakh kheregtei
Зочин
2019-07-02 16:22
Хурц тэргүүтэй хүмүүст яллах нь зөв эрүүдэн шүүсэн гэдгэар
Зочин
2019-07-02 10:35
мөрдөн байцаалт үргэлжлэх ёстой
зочин
2019-07-02 09:52
энэ хэрэгт Нямка Болд нар яахаараа холбогдох вэ.... мал минь илрүүлсэн нь шиитгэгддэг юмуу хэрэгтэн нь шийтгэгдэх үү чи ёстой малнаас доор амьтан юмаа ..муу жогорхой...
иргэн
2019-07-02 09:45
Тэр Нямдоржийг бас шалгах хэрэгтэй Хэргийн гол сэжүүр нь Нямдорж байж таараа.Шударга царайласан нөхдүүдийг бас шалгах хэрэгтэй.Лу Болд бас но байгаа шүү
keyboard_arrow_up