Ангийн бууны сум их хэмжээгээр хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ
2019 оны 7 сарын 01
Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Техник-Импорт” дахь гаалийн хяналтын бүсэд 2019 оны зургадугаар сарын 26-ны өдөр АНУ-аас “А” ХХК-ний нэр дээр мэдүүлсэн 40 тонны чингэлэгтэй бараанд ангийн бууны сум 49 мянган ширхэгийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Ангийн бууны сум нь эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлөөр импортлох тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа юм.
Эх сурвалж: ГЕГ
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









605457
0 эможи
Зочин
2019-07-01 18:24
янзтай

ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс