Сэлбэ-2 плаза зочид буудал хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байжээ

2019 оны 7 сарын 01

Arslan.mn

НМХГ-аас БГД-ийн 5-р хороо, ”Сэлбэ-Оюу” ХХК-ны Сэлбэ-2 плаза зочид буудлын үйл ажиллагаанд 2019 оны 06-р сарын 26-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар тус зочид буудлын зочин хүлээн авах өрөөний мини баар нь тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаагаар үйлчилж, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан.

Мөн Өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, физик хэмжилтээр өрөөний гэрэлтүүлэг, шуугиан, температур, чийглэг нь стандартын шаардлага хангахгүй, ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Илэрсэн зөрчилд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авлаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605443
0 эможи

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up