А.ЭНХТӨР: АЖЛЫН БАЙРНЫ ЭМХ ЦЭГЦ САЙН БОЛ ЭРСДЭЛ 50 ХУВЬ БАГАСДАГ

2019 оны 7 сарын 01

Нийгмээс бэлнийг хүсэх биш, өөрсдөө бүтээхийг зорилгоо болгон ажиллах нь монгол инженерийн сэтгэлгээ. Тиймдээ ч ажиллах хүчээ өөрөө бэлтгэхийг зорьж, өөрөөсөө илүүг хайж, компанийхаа капитал болгож, өөрийгөө “дасгалжуулагч” хэмээн тодорхойлж байгаа энэ эрхэмийг Амиачангийн Энхтөр гэдэг. Тэрбээр 2001 оноос хойш барилгын салбарт ажиллаж, өөрөөсөө гадна 120 гаруй хүнийг ажлын байраар хангаж Монголдоо анхдагч, томоохон бүтээн босголтыг хийж чадсан нэгэн. Тийм ч учраас бид энэ удаагийнхаа зочноор “Олл Инженеринг сервис” компанийн захирал А.Энхтөрийг онцолж байгаа юм.

-Таны ажил амьдралын гараанаас ярилцлагаа эхэлье гэж бодлоо. Анх энэ салбарт хөл тавихдаа ажлынхаа гарааг хаанаас эхэлж байв?

-Би удам дамжсан гурав дахь үеийн барилгачин. Их сургуулиа төгссөнөөс хойш тухайн үедээ монголдоо шилдэг гэсэн төслүүд дээр ажиллаж байлаа. Хөдөлмөрийн гараагаа Мон Инж Бар, Н Эй Би компаниас эхэлсэн. Инженерээс гүйцэтгэх захирал хүртэл албан тушаалтай ажиллаж байлаа. Тайгер пивоны үйлдвэр, коко кола, баруун дөрвөн замд байрлах Голомт хотхон зэрэг төслүүд дээр амжилттай ажилласан. Би өөрийгөө хөгжүүлж, манлайлагч байж  чадвал  баг хамт олноо аваад явчихна гэдэг бодолтойгоор ажиллаж ирсэн.Гэвч тийм биш гэдгийг 2007 онд ойлгосон юм. Ингээд өөртөө өөрчлөлт хийхийг зорьж өөр компанид инженерээр ажиллаж дахин эхлэхийг зорилоо. Энэ хугацаанд Скай ресорт, Энержи ресурсын галлерейн кэмп, нүүрс буулгах талбай, Корпрэйт зочид буудал, Оюутолгойн өмнөд кэмпүүдэд ажлаад төслийн инженер, төслийн менежер гэсэн албан тушаалууд дээр ажиллаж байсан. Тэр үед барилгыг яаж хямд өртөгөөр, хурдан  барих  вэ  гэдэг л сэтгэлгээтэй ажилладаг байлаа. Харин түүнээс хойш барилга барихын тулд мөнгө яаж босгох вэ, олон улсын стандартын дагуу хэрхэн төсөл боловсруулдаг  вэ, яаж гүйцэтгэдэг вэ, гадныхан юуг шаарддаг вэ гэдэг ойлголтуудтай болж үүнийхээ дагуу ажиллахыг зорьж байна.

-Удирдах түвшнээс бууж, инженерээс ажлаа дахиж эхэлсэн гэлээ. Хувь хүн тал дээр ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

-2007-2012 он хүртэл янз бүрийн албан байгууллагад ажиллаж байхдаа, багаар ажиллах хамгийн чухал  гэдгийг  мэдсэн.   Багийн нэг гишүүн байж багт хэрэгтэй мэдээллийг цаг тухайд гаргаж өгөөд, мэдээллийг хуваалцана гэдэг ойлголт ямар чухал вэ.

Аливаа ажлыг хугацаанд нь гүйцэтгэх хамгийн чухал юм байна. Надаас хамааралтайгаар багийн ажлын үр дүнд нөлөөлж, алдаа гаргавал ажил удааширах эрсдэл, хариуцлагыг баг хүлээдэг гэдгийг ойлгосон. Хүн өөрөө лидер байхад баг хамт олноо аваад явчихна гэдэг буруу ойлголтоосоо салж, түүний оронд бид хамтдаа лидер байх ёстой гэдгийг ойлгож хамтдаа түүнд хүрэхийг зорьсон. Хүн нэгдүгээрт сонсч суралцах хэрэгтэй. Хоёрт хүнд зааж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дасгалжуулагчийн ажлыг маш сайн хийх хэрэгтэй. Тийм байж тэр багийг сайн болгох юм.

СУРГУУЛЬ ТӨГССӨН ОЮУТНУУДАД АНХНЫ АЖЛЫН БАЙРЫГ БИЙ БОЛГОЖ ӨГСӨН

-Баг хамт олноо бүрдүүлэхдээ та юуг анхаардаг вэ?

- Компани  байгуулснаас  хойш маш олон залуучуудад анхны ажлын байрыг бий болгож өгсөн. Сүүлийн үед компаниуд  ажлын зар тавихдаа   3-5 жил ажилласан ажлын   туршлагатай   гэсэн байдаг. Гэтэл тэр сургууль төгссөн хүүхдүүдийг хэн ажилд авах юм бэ. Яаж ажлын туршлагатай болох вэ. Сургууль төгссөн хүүхдүүд дипломоо биччихсэн, би мундаг инженер болоод  ирлээ  гэсэн итгэл дүүрэн ирдэг. Тийм цагаан цаасан дээр мөрийг нь маш зөв тавьж өгөх хэрэгтэй гэдэг зарчмыг баримталдаг.

-Дөнгөж сургууль төгссөн залуусаар хүний  нөөцөө   бүрдүүлнэ   гэдэг нэг талаараа эрсдэлтэй. Нөгөө талаараа үнэхээр зөв суурийг нь тавиад өгчихвөл сайн инженерүүд гарч ирэх боломжтой байх талтай. Гэхдээ манай төгсөгчид хэр чадвартай төгсч байна вэ?

-Ер нь бол уучлаарай гэж багш нартаа хэлмээр байна. Одоо барилгын салбарт хэрэглэгддэггүй технологийг их  дээд  сургуульд зааж байна. 1960,70 оны номоор одоо хэрэглэгддэггүй материалтай шугам хоолойг яаж угсрахыг зааж байгаа. Гэтэл вааран хоолой одоо зах зээл дээр огт байхгүй. Би шинээр ажиллах хүчин авахын тулд сургуулийн диплом хамгаалалт дээр очсон. Эхний хүүхэд орж ирээд зургаа хадахад л гармаар санагдсан. Нөгөө л 20 жилийн өмнө бид нарын үед байсан байшингийн дотор сантехникийн систем, нөгөө л нэг хотуудын дулаан усан хамгамж, ариутгах татуурга нөгөө л пезометрийн шугам байх жишээтэй. Их дээд сургууль төгсч байгаа боловсон хүчин зах зээл дээр “борлогдох”  бүтээгдэхүүн болж чадахгүй байна. Хүний хүүхдээс  мөнгө  аваад  боловсрол, мэдлэг  олгож байгаа байдал  нь хангалтгүй. Тийм учраас л сургууль төгсч байгаа хүүхдийг биш, ажлын туршлагатай хүн ажилд авах гээд байгаа юм. Инженер хүнд автокад болон хэрэглээний программ хангамжийг ашиглаж сурах, нь машин барьж чаддаг байхтай адил үндсэн суурь мэдлэг.

-Тэгэхээр таны хувьд  сургууль төгсч ирж байгаа инженерүүдээс сонгохдоо ямар шалгуур тавьдаг гэсэн үг үү?

-Гадаад хэлний мэдлэг, сургуульд заагаагүй угсралтын ажлын технологи гээд тухайн шинэ  ажилтнаас шалгуур тавихаа больё. Хамгийн том хүндрэл нь мэдээллийг хайлт хийгээд боловсруулаад, хэрхэн тайлагнахаа мэдэхгүй байгаа нь л хамгийн том алдаа байна. Тиймээс ажиллах хүчин авахдаа  тухайн хүн мэргэжилдээ дуртай байна уу. Диплом бичээд ирсэн хүүхдүүд би дипломоо биччихсэн инженер болчихсон гэсэн үгтэй, бяртай ирдэг. Тэр өөрийгөө илэрхийлж байгаа байдлаас л сонгосон мэргэжилдээ үнэхээр  дуртай байна уу гэдэг нь илэрхийлэгддэг. Мэргэжилдээ дуртай хүүхдийг яаж ч залж болдог. Дараа нь хандлага чухал. Юмыг хийе, дуусгая гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Тухайн хүн хэчнээн мэргэжил мэдлэгтэй байгаад хандлага нь буруу байвал тэр хүнд юу ч зааж өгөөд байхад дүүрэхгүй.

БИ БОЛ ДАСГАЛЖУУЛАГЧ

    -Хамт олон баг бүрдүүлнэ гэдэг удирдагч хүний нэг том  чадвар. Та баг хамт олноо хэрхэн удирдаж чадаж байна гэж дүгнэх вэ?

-Би бол дасгалжуулагч. Багийн хамт олныг бүрдүүлэхдээ өөрөөсөө илүү чадварлаг мэдлэгтэй болгохыг хүсдэг. Манай багийн хүн надаас илүү мэдлэгтэй чадвартай байвал надад хэрэгтэй. Надаас дутуу эсвэл надтай адилхан мэдлэгтэй байвал би өөрөөсөө илүү болгохыг хүсдэг. Ядаж өөрийнхөө хэмжээнд очихыг шаарддаг. Ингэхийн тулд сургадаг.Аливаа ажлыг аюул осолгүй, чанартай яаж гүйцэтгэх арга замыг зааж өгөх нь удирдагч хүний мөн чанар юм болов уу.

-Өнөөдрийн энэ баг хамт олныг бүрдүүлнэ гэдэг багагүй хүч хөдөлмөр. Анх компаниа хэрхэн байгуулж байв?

-2012 онд байгуулагдахад 16 давхар нэг орцтой байрны дотор сантехникийн ажлаар эхэлж байсан. Тэр бол хамгийн энгийн шийдэлтэй, зах зээлд хамгийн түгээмэл материалаар хурдан хийх төсөл.  10  хүн  нэг  инженер  хийж үйцэтгэсэн. Энэ арван  хүнээс одоо 120 ажилтантай болтлоо өргөжиж, багаараа энэ найман сард Улсын комисс хүлээж авахад бэлтгэж байгаа Оюутолгойн гүний уурхайн барилга байгууламжийг хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Оюутолгойгоос гарч ирж  байгаа алт, зэс гэхээсээ илүүтэйгээр түүнд ажиллаж байгаа хүн нь өөрөө үнэт зүйл гэдгийг хамгийн сайн ойлгосон тод жишээ манай компанийн хамт олон, залуучууд гэдгээрээ бахархаж суудаг.

-Танай хамт олны хийсэн хамгийн том төсөл гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Гүний уурхай руу орж байгаа уурхайчдын угаалга хатаалга, халуун ус, удирдлагын хяналтын барилга байгууламж  байгаа юм. Энгийнээр тайлбарлавал гүний уурхайд орж байгаа уурхайчид хувцсаа солиод, бүртгүүлээд гүний уурхайд ороход тэр уурхайчныг яаж орох вэ ямар хэсэгт яаж ажиллах вэ гэдгийг бүртгэдэг, хянадаг ухаалаг байгууламж.

- Энэ төрлийн байгууламж монголд бий юу?

-Одоогоор байхгүй. Сантехникийн хамгийн шилдэг, сүүлийн үеийн шийдэл бүхий тоног төхөөрөмж ашигласан. Нэгдүгээрт, уурхайн барилга     хоёрдугаарт,     доторх бүх системүүдийн төрөл бүрийн материалуудыг бүгдийг нь ашиглагдахаар хийгдсэн. Тодруулж хэлбэл агааржуулалтын систем цайрдсан   болоод    зэвэрдэггүй ган төмөр хоолойтой. Бүгд насос, агаар солилцох төхөөрөмжүүд, сэнс нь BMS буюу барилгын ухаалга менежментийн систем. Хөргөлтийн систем нь хоёр төрлийнх. Энгийн өрөөнүүдэд, компьютер сервирийн өрөөний хөргөлтийн системтэй. Хүйтэн ус нь хоёр янз. Хэрэглээний, ундны гэсэн байдлаар. Халуун ус ч мөн энгийн, цэвэршүүлэгчтэй гэсэн байдлаар шийдсэн. Таазаар аалзны тор шиг хоолой бий. Тэр хоолой бүр нь өөр өөрийн гэсэн үүрэгтэй, өөр өөр түвшинтэй, өөр материалтай. Гагнуурын төрөл бүрийн технологийн ашигласан.

-Энэ төслийн ажлыг хэдий хэр хугацаанд хийж гүйцэтгэсэн бэ. Байгууламжийн насжилтын хувьд хэр урт гэж үнэлж байгаа вэ?

-Бид төслөө 2017 оноос эхэлсэн. Өргөн,     урт  нь     хааш  хаашаа 100 метр. Нэг ширхэг хоолойны боолт солихгүйгээр 100 жилийн баталгаатай материалыг сонгосон. Эрэг шураг боолт, гагнаас залгуур болгон тестийг давсан үзүүлэлттэй. 100 хувь монгол ажилчид өөрсдийн бие сэтгэл хүчээ гаргаж ажилласан байгууламж.Байгууламжаа дэлгэрэнгүй танилцуулбал 1630 тонн ган хийц, 9469 метр куб бетон, 19017 метр шугам хоолой, 133796 метр кабел гэх мэт үндсэн тоо хэмжээтэй материалын үзүүлэлт орсон. Байгууламж дотроо 1950 хатаалгын шүүгээ 500 хүний багтаамжтай хоёр хурлын өрөөтэй, хамгийн сүүлийн үеийн уурхайн хяналтын тоног төхөөрөмжөөр тоногдлогдсон. 1300 хүн барилга байгууламжаар үйлчлүүлэх боломжтой.

-Бүтээн босголт дээр хэчнээн хүн ажиллав?

-Зөвхөн сантехникийн угсралтын хувьд дунджаар өдөрт 80 хүн байнгын ажилдаг байсан.

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА БИДЭНД ХЭВШИЛ БОЛООД ТОГТЧИХСОН

-Бүтээн босголт тэр дундаа барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал номер нэгд яригддаг. Танай баг хамт олны хувьд энэ тал дээр ямар байдалтай ажиллаж ирэв?

-Манай салбарынхан эмх цэгц сайн байвал эрсдэл үүсэх магадлалын 50 хувь буулгадаг. Ингээд хүчдэлтэй кабелийг нь цэгцлээд , ажлын байрны багаж, ойр орчмын эрсдэлд орж болзошгүй бүхий л зүйлсийг нь цэгцлэхэд бүтэн тал өдөр зарцуулсан байсан . Үүнээс ч олон жишээ бий. Энэ бол бидний сурч авсан бодит мэдлэг, хандлага юм.

-Хүн  алдаанаасаа  суралцах  нь их байдаг. Танай байгууллагын хувьд саяны томоохон төсөл дээр ажиллаж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдал тал дээр эрсдэл гаргаж байв уу?

-Одоо ашиглалтад орох байгууламж Оюутолгойд хэрэгжүүлсэн манай хоёр дахь төсөл.  2016 оноос өдийг хүртэл ажиллахад хөдөлмөрийн чадвараа алдсан осол эндэгдэл гаргаагүйгээр дуусгаж чадсан. Түүнийг үнэлээд Оюутолгойгоос “Ноцтой эрсдлийн удирдлагын гурван удаагийн аварга” мөн аюулгүй ажиллагаагаараа дэвшил гаргасан баг хамт олноороо шалгарч байсан. Миний компанидаа мөрддөг зарчим бол нэг номерт аюулгүй ажиллагаа, хоёрт    чанар.    Аюулгүйгээр    яаж чанартай гүйцэтгэх вэ гэдгийг бодох нь инженерүүдийн үүрэг. Тэгэх гэж инженер гэдэг хүн бий. Тэрнээс яаж хямдхан хийхийг бодох нь инженер хүний ажил биш.

-Танай компанийн цаашдын зорилго юу байна. Ирээдүйгээ яаж харж байгаа вэ?

-Би нэг зүйл төлөвлөөд зорилтод бүлэгтээ тодорхойлоод ажлаа эхлүүлээд явж байна. Тодруулж хэлбэл ажиллах хүчнийхээ мэдлэг боловсрол дэээрээ тулгуурлаад сургалтын төв байгуулаад ажиллаж байна. Барилгын коллежийн сантехникийн слесарь гэдэг мэргэжлээр төгссөн хүүхэд ажил дээр гарахаараа хүчил төрөгч, нүүрс хүчлийнхээ хийг ялгахгүй төгсөх тохиолдол бий.  Тэгвэл онолыг нь сайжруулаад практик тал дээр нь чадавхижуулсан сургалтын төв ажлуулах гээд хичээж байгаа. Хүнд үнэлж болошгүй буян бол мэдлэг боловсрол. Тэр хүүхдийн мэдлэг боловсрол дээр хоёр хуудас ч гэсэн мэдлэг эзэмшүүлчих юмсан гэсэн бодол байдаг.

Багшлах тал дээр манай инженерүүд байна.  Тухайн  инженер  хүнд  юм заахын тулд бэлдэнэ, мэдлэгээ дээшлүүлнэ, мэдлэгээ сэргээнэ. Нөгөө талаар чадавхижина. Энэ аль алинд хэрэгтэй. Манай   байгууллагын   зорилт гэвэл олон улсын стандартыг мөрдөөд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хүндэтгэн ажиллах, захиалагчтайгаа  харилцан тохиролцсон төсөвт өртөгт багтаж ажиллах, төлөвлөгөөт хугацаанд ажил гүйцэтгэхийг, бүгдээрээ энэ эрхэм зорилгоодоо хүндэтгэж нэг хүн мэт ажиллах гэсэн зорилттой байна. Нэг үгээр хэлбэл захирал уураг тархи нь, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа нь зүрх нь. Санхүү нь  бөөр, ажилчид  маань гар хөл хуруу гэх мэт бүгд нэгдээд нэг хүн шиг ажиллах нь чухал. Би хэлдэг юм “We are family”. Бид нэг гэр бүл. Нэг хүний ард гэр бүл нь байдаг. Гэр бүлийн нэг гишүүн гэр бүлийнхээ л төлөө байх ёстой. Ингэж байж амжилттай ажилладаг болов уу. Хэн нэг хүн албан тушаал эрх мэдлийн төлөө нэгнийгээ золиослох ёсгүй гэж бодож зарчимаа болгож ажилладаг.

Эх сурвалж: БАРИЛГА ХӨГЖЛИЙН ТӨВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605434
0 эможи

DR. PRADHAN
2019-07-02 05:26
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
DR. PRADHAN
2019-07-02 05:25
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
keyboard_arrow_up