ЦАХЭАХХ-ын Н.Алтанбаатарыг “ЦАГДААГИЙН ГАВЬЯА“ тэмдэгээр шагналаа

2019 оны 7 сарын 01

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Н.Алтанбаатар  нь тус Төрийн бус байгууллагыг 2013 онд үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл нийт алба хаагчдын дуу хоолой болж, тэдний санал бодлыг шийдвэр гаргах түвшинд хүргэхийн төлөө ажиллаж, тодорхой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа билээ. Түүний цагдаагийн алба хаагчдын төлөө хийсэн хөдөлмөрийг нь өндөрөөр үнэлж Цагдаагийн Ерөнхий Газраас түүнийг "Цагдаагийн Гавьяа" тэмдэгээр шагнасныг ЦЕГ-ын Дэд дарга Ж.Болд гардуулан өглөө. 

ЦАХЭАХХ-ны тэргүүн Н.Алтанбаатар "Бидний үйл ажиллагаа алба хаагчдын хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хамгаалах, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээх, тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлыг иргэд олон нийтэд зөв ойлгуулах, албанаас тэтгэвэрт гарсан хүмүүсийг амьдралаа авч явахад нь туслах, гэр бүлд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн байдаг. Тийм ч учраас өнөөдөр манай холбооны үйл ажиллагаа, мэдээ, мэдээллийг өдөр тутамдаа 8000 орчим цагдаагийн алба хаагч тогтмол авч байна.Ер нь төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад үйлдвэрчний эвлэл ч юм уу, тэдний төлөө гэсэн байгууллага байдаггүй.  Одоогоор ганц манай холбоо л байна. Цаашид цаг наргүй, ачаалал ихтэй, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж буй нийт алба хаагчдынхаа төлөө хийхээр төлөвлөсөн ажил олон байна. Манай холбооны ажлыг дэмжиж байдаг Цагдаагийн байгууллагын удирдлагууддаа талархаснаа илэрхийлье. Би ойлгохдоо бидний ажлыг дэмжих гэхээсээ илүү нийт алба хаагчдынхаа төлөө хийж буй анхаарал, дэмжлэг гэж ойлгож байгаа. Түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй алба хаагчиддаа ажлын өндөр амжилтыг хүсье." хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605429
13 эможи

Zochin
2019-07-01 22:51
Jinhene frontond bvvr tulj ajiltai bgaa alba haagchdiin toloo yu hiisen yum be ajliin tsag tsalin bvgd deerdsen yum alga
Зочин
2019-07-01 18:32
Yag tsagdaa nariinhaa erh ashigiig jmhamgaalah yu hiisen be.
Tsagdaa
2019-07-01 17:53
Bidnii tsaling yaagaad nemdeggvi ymbe shuuh prokuror yagaad ilvv awah ystoi we Ene deer sain helj yrij ugnu vv Bayarlalaa
tsagdaa
2019-07-01 15:25
ajiliin undur amijit husiy mongoliin tsagdaagiin bosoo tsagaan hiimori munhud iveej baih boltugai
Зочин
2019-07-01 15:22
Баяр хүргэе. Баярлалаа. Нүдээ олжээ. Дахин олон нэр хүндтэй шагналын эзэн болоорой. Эрүүл энх азжаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Zochin
2019-07-01 15:05
Amjilt xusiyee
Зочин
2019-07-01 12:38
баяр хүргэе!
keyboard_arrow_up