Никитон дээд амжилтаа тогтоов

2019 оны 7 сарын 01

Arslan.mn

Монголын орчин үеийн хөгжмийн нэгэн содон өнгө болох "Никитон хамтлаг" 25 жилийн ойдоо зориулсан тоглолтыг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Тэд энэ жилийн хамгийн том бэлгээ уржигдар ТӨВ цэнгэлдэх хүрээлэнд задалсан. 25 жилийн ойд зориулсан энэхүү тоглолтынх нь сонирхолтой зарим хэсгийг нь дурдъя. Никитон 25 жил тоглолт 12 цаг гаруй үргэлжилсэн.  

Тайзнаа Харанга, Хар сарнай, Камертон, Нисванис, А Sound, Fire, Lemons,хамтлаг гавьяат жүжигчин дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Наран, С.Сэрчмаа, Б.Амархүү, хийлч Ч.Дэлгэрцэцэг шилдэг дижей нар бүтээлээ толилуулсан. Тоглолтын тасалбар 10 мянган төгрөгний үнэтэй байсан нь тус хамтлагийг биширдэг бүх насныхан үзэх боломж олгосон юм.

Нөгөөтэйгүүр Никитон-ынхон хөгжлийн бэрхшээлтэй 30 хүнд тоглолтоо үнэгүй үзүүлсэн бөгөөд тэдэнд зориулан тусгай хэсэг гаргаж, суудал зассан байв. Төв цэнгэлдэх хүрээлэнд 2005 онд ОХУ-ын алдарт дуучин Флипп Крикоров тоглолтоо хийхэд 40 мянган хүн цугласан дээд амжилт байдаг. Харин уржигдар 60 мянган шахам сонсогч цуглуулж, дээрх амжилтыг эвдэв. Тэр үдэш тус хамтлагийнхан Аяны шувууд, Үүлэн үст, Хөөрхөн хүүхэн, Цамцаа тайл, чи минийх, Хос хунгийн дууль, Янаг цэцэг, Халуун элгэн нутаг, зэрэг шилдэг 25 дуу эгшиглэнгээс гадна Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн шилдгүүдийн хит дуунуудыг нэгэн тайзнаас сонсох ховор боломж тохиосон юм.

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605423
8 эможи

Зочин
2019-07-02 14:55
татварынхан ажлаа хийнэ үү.
Zochin
2019-07-02 06:58
Toglolt ni dyyschihsan yy ahij togloh yy
Зочин
2019-07-01 21:43
ireeduinhee tuluu 76 -giin esreg ingej negddeg boloosoi
Иргэн
2019-07-01 12:43
Үнэхээр бахархууштай байна. Амжилт хүсье та бүхэнд. Сайхан хүнлэг сэтгэл гаргасан нь эргээд буян нь оршиг ээ
Зочин
2019-07-01 11:33
янзтай
keyboard_arrow_up