Маргаашаас тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт хийгдэнэ
2019 оны 6 сарын 30
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг 2019 оны долдугаар сарны 1-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. 21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүн тун вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдах юм.
ДАРХЛААЖУУЛАЛТАД:
- Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;
- Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;
- Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;
- Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;
- Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана
Эх сурвалж: news.mn
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









605399
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс