Цагаан гааг ямар үед хэрэглэхийг хатуу хориглодог вэ?

2019 оны 6 сарын 30

Цагаан гааг хүчтэй, анагаах увидастай бүтээгдэхүүн гэдгээр нь хэн хүнгүй сайн мэднэ. Түүнийг олон ч төрлийн өвчнийг эдгээхэд түгээмэл ашигладаг. Дархлаа дэмжих, өтгөн хаталтанд, цусан дахь сахарын хэмжээ өндөр болон цусан дахь холестрины түвшин өндөр үед, бие махбодиос хортой бодисыг гадагшлуулахад, хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэдэг.

Тэгвэл цагааг гааг зарим тохиолдолд хэрэглэхийг хатуу хориглодог. Учир нь жирэмсэн эхчүүд жирэмсний бүхий л хугацаанд огт цагаан гаа хэрэглэхгүй байх нь чухал. Учир нь энэ үедээ цагаа гаа хэрэглэвэл дутуу төрөх буюу хугацаанаасаа өмнө төрөх аюултай. Түүнчлэн  чихрийн шижин өвчний бусад эм бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхийг хориглодог. Шалтгаан нь цагаа гаа нь өөрөө чихрийн шижин өвчний үед эм болгон хэрэглэгддэг тул та аль нэгийг нь сонгох шаардлагатай юм.

Benefits-of-Ginger_HEADER Цагаан гааг ямар үед хэрэглэхийг хатуу хориглодог вэ?

Дэлгүүрийн лангуун дээр хэвтэх цагаан гааг та харсан л байх, гэхдээ хэрхэн хэрэглэх талаар сайн ойлголтгүй учраас аваагүй орхисон уу? Цагаан гааны шим тэжээл, анагаах чадлыг эрт дээр үеэс мэдэж, хэрэглэж иржээ. Амин дэм, микро элемент, эфирийн тосоор баялаг, дархлаа дэмжиж үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Өвлийн улиралд цагаан гааг тогтмол хэрэглэвэл биеийн эсэргүүцэл сайжирч ханиад томуу тусахгүй сайн талтай. Мөн зуны халуунд цагаан гааг идэх юм уу хатаасан цагаан гааг цайтай хандалж уувал бактерыг эсэргүүцэх, халууныг хөөж, тархи толгойг сэргээдэг. Тогтмол хэрэглэж дадвал ядрах, тамир алдах, хоолонд дургүй болох, нойр хулжих, хавагнахыг зохицуулж чаддаг юм байна.

АНУ-ын Минесоттагийн их сургуулийн эрдэмтэд цагаан хулганыг цагаан гаанаас гаргаж авсан химийн бодисоор тарихад шулуун гэдэсний хавдрын эс буурсан нь тогтоогджээ. Цагаан гаа нь тураахаас гадна дараахи өвчнүүдэд хэрэгтэй болохыг анаагахын эрдэмтэд тогтоожээ.

1. Өндгөвчний хорт хавдарын эмчилгээнд

2. Бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд

3. Жирэмсний эрт үеийн хордлогонд

4. Далайн өвчин буюу унаа машин, онгоцонд бөөлжиж дотор муухайрахад

5. Өвчин намдаах болон үрэвсэл, шарханд

6. Шар хөөрөхөд

7. Чихрийн шижин өвчний үед бөөрний үйл ажиллагаа муудахаас урьдчилан сэргийлэхэд

8. Толгой хүчтэй өвдөх, таллаж өвдөхөд

9. Сарын тэмдгийн үе дэх базалт өвдөлтийг намжаана. Мөн дасгал хөдөлгөөн хийх үед булчингийн өвдөлтийг намдаана.

10. Үс халцрах, үс унахыг зогсоодог сайн нөлөөтэй.

11. Биенээс хорт бодисыг зайлуулдаг.

12. Цэртэй хурц хэлбэрийн ханиаданд маш сайн ба ханиад томуунаас урьдчилан сэргийлнэ.

13. Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.

Эх сурвалж: updown.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
10
haha an post
2
wow an post
4
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
2
605398
44 эможи

Зулаа
2024-02-11 12:35
хөхүүл ээж хэрэглэж болох уу
Зочин
2023-08-06 19:09
Жирэмсний эхний 3 сард бага хэмжээгээр зөвшөөрөөд 4 дахь сараас төрөх хүртэл хориглодог юм байна.
Зочин
2023-01-18 09:56
Жирэмсэн хүн ууж болохгүй гэчээд Жирэмсний эхэн үеийн хордлогод сайн ч гэх шиг
Зочин
2020-10-06 14:24
tegeed jiremsen hun hereglej bolohimu bolkumu?
Зочин
2020-03-21 10:52
яасан хэлэмгий доломгой хүмүүсэв
Зочин
2019-07-01 09:58
Тэгээд ямар үед хатуу хориглодог юм бэ?!
zochin
2019-06-30 21:55
manai zarim humuus ym unshaad ch oilgohoo baij hoorhii do
Зочин
2019-06-30 21:42
Хэрэглэх хэрэглэхгүй гэдгээ тодорхой тайлбарлаач ойлгох арга алга
Зочин.
2019-06-30 18:09
Ямар хэмжээгээр яаж хэрэглэх тухай алга байна.
Зочин
2019-06-30 17:34
za tiimee
Зочин
2019-06-30 16:53
Yu geed erguuteed baigaa yum be. jiremsen ued hereglej bolohgui, jiremsnii hordlogond heregtei geed
keyboard_arrow_up