АТГ Улсын дээд шүүхийн гурван шүүгчийг саатуулжээ
2019 оны 6 сарын 28
АТГ Улсын дээд шүүхийн гурван шүүгчийг саатуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч нарыг ийнхүү шалгаж эхэлж байгаа бололтой. УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Шүүгчийн бүрэх эрхийг түдгэлзүүлж байж шалгахаас өөр аргагүй" гэсэн. Бүрэн эрхийг түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тав нь Улсын дээд шүүхийн шүүгч юм.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ШҮҮГЧ НАРЫН НЭРС:
- Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
- П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
- С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

2

1







605373
3 эможи
Иргэн
2019-06-30 09:28
Согтуу жолооч хүн дайрчихад л яах ч үгүй, цагаадчихаж байхад ер нь юу ярих юм бэ ? Итгэх шүүхэд найдах арга алга, эрүүгийн хариуцлага гэж энгийн иргэдэд л байгаа гэхээс авлигыг нь өгчихвөл ямар ч хэргээс бүлтах нь ээ.
Иргэн
2019-06-28 17:42
Бусад шүүгч нар жаахан сандарцгааж байгаа байх даа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс