21 аймгийн төлөөлөл Хөвсгөлд чуулж байна

2019 оны 6 сарын 28

 

Аймаг нийслэлийн ерөнхий архитекторууд болон 21 аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга нарын чуулга уулзалт, сургалт зөвлөгөөн эхэллээ. Тус арга хэмжээг Хөвсгөл аймгийн ГХБХБГ-аас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд Барилгын хөгжлийн төв, Хөвсгөл аймгийн ЗДТГазраас дэмжиж, хамтран ажиллаж байна. Сургалт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. Зөвлөгөөнөөр орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар болон барилгын салбарын хууль эрх зүйн орчин, дүрэм журмууд түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл, санал зөвлөмж өгч, харилцан туршлага солилцож, салбарын хөгжилд орон нутаг дахь төрийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэж байна.  21 аймгийн барилга хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нар, ерөнхий архитекторуудын чуулга уулзалтыг 10 гаруй жилийн өмнө Хөвсгөл аймагт анх удаа зохион байгуулж байсан бол энэ удаа ахин зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Барилгын хөгжлийн төвөөс ХШХА-ны дарга Д.Алтангэрэл, ССМХ-ийн дарга Л.Цэрэнжаргал, Ахлах инженер Ж.Мягмарсүрэн, Ахлах мэргэжилтэн Д.Болормаа, Хяналтын инженер М.Анхбаяр нар оролцож байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605371
0 эможи

keyboard_arrow_up