Авлигын эрсдлийн үнэлгээгээр МИАТ ТӨХК хамгийн их эрсдэлтэй гэсэн үнэлгээ авчээ
Төрийн өмчит Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, МИАТ ТӨХК, Монгол шуудан ТӨХК, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаанд төрийн бус байгууллагуудын хийсэн авлигын эрсдлийн үнэлгээний дүнг өнөөдөр танилцууллаа.
МИАТ ТӨХК, Монгол шуудан ТӨХК, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаанд авлигын эрсдлийн үнэлгээг "Хэрэглэгчийн үнэлгээ, социологийн хүрээлэн"-гээс хийжээ.
Харин Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэлд авлигын эрсдлийн үнэлгээ хийсэн "Хүлүгү санаачилга" НҮТББ үнэлгээ хийжээ.
МИАТ ТӨХК хамгийн их эрсдэлтэй буюу 2.5 гэсэн үнэлгээтэй байгаа бол Монгол шуудан ТӨХК 2.1, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК 1.8 гэж үнэлэгдсэн аж.
Энэ талаар тус байгууллагынудирдах зөвлөлийн дарга О.Хатанболд "Төрийн өмчит үйлдвэрийн газруудад шүгэл үлээх тогтолцоо байдаггүй юм байна. Манайд шүгэл үлээгчийг, нэрээ нууцалсан мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо байхгүй байна. Энэ нь байгууллага дээр гарч байгаа эрсдлүүдийг ажилтан мэдээлэх боломжийг үгүй хийж байгаа юм. АТГ-аас гаргасан аргачлалын дагуу авлигын эрсдлийг 1-5 оноогоор үнэлж байгаа.Эдгээр гурван байгууллагын хувьд гурвуулаа 3 гэсэн үнэлгээтэй байна. Авлигын эрсдэл байна аа гэсэн үг." гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









