Нөхөрсөг тоглолт зохион байгууллаа

2019 оны 6 сарын 27

Arslan.mn

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн сагсан бөмбөгийн шигшээ багууд нөхөрсөг тоглолтыг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Хүч” спорт хорооны зааланд зохион байгуулжээ.

Нээлтийн үеэр Эргүүл хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Н. Амарзаяа:

Цагдаагийн алба хаагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, спортоор хичээллэх нь чухал. Багийн спортоор хичээллэх нь хувь хүнийг зохион байгуулалттай, дараагийн амжилт руу хөтлөх нөхцлийг бий болгодог сайн үр нөлөөтэй хэмээж спортоор хичээллэхийг уриаллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605332
0 эможи

keyboard_arrow_up