Салхитын мөнгөний ордоос 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан бол ҮЛДСЭН НЬ....

2019 оны 6 сарын 27

Arslan.mn

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой 21.00 цагийн үед зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Үүнд дөрвөн ерөнхий шүүгч,улсын дээд шүүхийн таван шүүгч багтсан байна. Тус Зарлигтаа "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн зарлиг болгох нь хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй" гэв.

Харин олон шүүгчийг нэг дор бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн гол шалтгаан авлига байсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолжээ. Тодруулбал " Нэр бүхий 13 шүүгч авлига авсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийг буруу талд шийдвэрлэхээр амлалт өгснийг нотлох баримт, бичлэг хангалттай байгаа. Шүүгчийг тагнаж, баривчилж болохгүй. Бүх юм хаалттай учраас түдгэлзүүлж шалгахаас өөр аргагүй. Тэдний долоон нь Салхитын мөнгөний ордоос 125 сая ам.долларын авлига авсан." хэмээн сэтгүүлч нартай уулзах үеээрээ хэлжээ. Ийнхүү долоон шүүгч  Салхитын мөнгөний ордоос авлига авсан юм бол үлдсэн 6 шүүгч нь хаанаас авлига авсан бэ гэдэг нь  олны анхаарлыг ихээхэн татаж байна. 

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгч хэн хэн байв

  1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
2
605312
10 эможи

Зочин
2019-06-27 22:10
Зайлсанд баяртай бна
Zochin
2019-06-27 21:53
Сонинбаяр тэргүүтэй ХААН банк, баян компаниас мөнгө авч тэдэнд үйлчилдэг шүүгчдийг түдгэлзүүлсэн маш зөв шийдвэр байна. Сонинбаяр шал худлаа жүжиг тавихдаа маш их сурамгай шулам байна лээ. Иргэн ба Өмгөөлөгч нарыг ч яриулахгүй ХААН банкны алдааг хэлж байгаа дүр эсгээд харин шийдвэрээ гаргахдаа тэдний талд гаргадаг зальтай шулам. Чадвар муутай, гэхдээ маш их шуналтай, Элбэгдоржид ийм л шүүгч хэрэгтэй шүү дээ.
Зочин
2019-06-27 21:45
Дээд шүүхийн Ундрах,Атарцэцэг захиргааны хэргийн шүүгчид авилгачид
Баяр
2019-06-27 18:16
Шудрага бус мөнгөтөй эрх мэдэлтэй хүнд үйлчилдэг шүүгчид захиргааны хэргийн анхан шатны шүүгчид давж заалдах шатны шүүгчдэд байгаа.
Зочин
2019-06-27 18:13
Авилгач шуналт Амарсайхан ...г зайлуулсанд баярлалаа.
Ажилчин
2019-06-27 17:54
Хүний шунал хязгааргүй байдаг учраас цалин нэмээд нэмэргүй л дээ харин тухайн ажил дээр нь үнэлэлт дүгнэлт гаргаж ажлынхан чанараар шудрага ажилсан үзүүлэлтээр нь ажлын байрыг нь баталгаажуулах хэрэгтэй тэгж байж тэр хүн зөв ажиллана ажлаа шудрага сайн хийвэл тэр хүн ажлын байртай ахиж дэвшиж явна ажлаа муу хийвэл ажлын байрнаас нь хөөж дараа дараагийн ажилд орох нөхцөлийг нь хүндрүүлэх хэрэгтэй тэгж байж зөв ажиллана тухайн хүний ажлын тодорхойлолтуудыг үндэслэж дараагийн ажилд авах үгүйг шийддэг болвол бүх хүн шудрага зөв сайн ажиллах болно
зочин
2019-06-27 16:25
шүүгч нарын цалинг нэмээд байсан чинь яавдаа авилга аваад бай гэсэн үг байна шүү дээ одоо цалингийн нь хас бүр их хас
Zochin
2019-06-27 14:27
Alban tushaal amniihaa zorgoor hutsah yumaa Said boloh darga bolohoor yug ch helej bolno gej bodoj bgaa yum uu.ysag ureheer uuriig ni ch ene uildel dairna daa.haraarai...
keyboard_arrow_up