Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатчийн Монгол дахь МӨНГӨНИЙ СҮЛЖЭЭ илэрчээ

2019 оны 6 сарын 26

Arslan.mn

Монголын дипломатчид 70 кг хар тамхи тээвэрлэж яваад Германд баригдсан. Монголыг дэлхийд дуурсгасан ийм том хэрэг урьд өмнө гарч байгаагүй биз.

Энэ хэргийн дараа манай улстөрчид ч цочирдом мэдэгдлүүдийг хийж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны зургадугаар сарын 18-нд АБГБХ-ны хуралдаан дээр “…Дипломатуудын хар тамхи зөөсөн хэргийн цаана том сүлжээ байгаатай санал нэг байгаа. Олон улсын томоохон сүлжээнүүд цаашлаад гадаадад байгаа монгол иргэдийг онилоод хар тамхи  зөөвөрлүүлэх болсон. Монголчууд дангаараа олон улсын хар тамхины том сүлжээг илрүүлж дийлэхгүй” гэж мэдэгдэв. Энэ үнэн.

Гэхдээ манай хууль хяналтынхан 70 кг хар тамхи тээвэрлэж явсан Турк дэх Консулын газрын дэд консул Б.Баттүшигийн хэрэгт тавих мөрдөн шалгах ажиллагаа нь тодорхой үр дүнд хүрч буй аж. Б.Баттүшигийн Монгол дахь мөнгөний сүлжээ гээд хэлчихэд болохоор хэргийн сэжмийг тэд атгаад авчээ.

Тодруулбал, Б.Баттүшигийн садан төрөл, ойр дотныхон, тэр дундаа худууд нь холбоотой байж болзошгүй их хэмжээний хөрөнгө, мөнгөний асуудал удахгүй дэгдэх бололтой. Уг асуудалд холбоотой сайд асан, консул асан, ГХЯ-ны газрын дарга зэрэг эрхмүүдийн нэрс ч дуулдаад эхэллээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
4
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
2
angry an post
4
605244
17 эможи

Жжжжж
2019-06-27 22:48
Шалгаж байгаа одоохондоо нууц мэдээлэл өгөх боломжгүй. ...........буруугүй суллаа
gg
2019-06-27 13:09
хар тамхины бизнес эрхэлсэн,, оролцсон хүмүүст ямар аймшигтай үхэл ирнэ гэж бодож байна. Аймаар
zochin
2019-06-26 23:10
manangiin hulgaichuudiin gar holn buh nasaarn hori xaxa
Зочин
2019-06-26 18:08
Булэглэлийг илруулж таслан зогсоох хэрэгтэй,монголын залууст хар мор улдээн тохуурсанд хатуу шийтгэл хулээлгэх хэрэгтэй
Иргэн
2019-06-26 15:59
Бүлэг хулгайчид. Хүн хордуулж байж баяжсан хүний үнэргүй үхдэлүүд яаж амьд явж чадаж байнаа. Удахгүй шоронгийн хадаас . Үхдэл болно доо
Дэмжигч
2019-06-26 13:49
Цаашаа тэсэрнэ дээ ,тэсэрнэ -болоогүй 2020-оны сонгуулийн өмнө бүр сайн тэсрээсэй муусайн "ХАР ТАМХИЧИД" - зайлаасай.
Зочин
2019-06-26 10:46
Ямар ичгүүртэй юм!
иргэн
2019-06-26 08:44
gol ni hen negniig ard ni uldeelgui bugdiig l ilchelj bwal bolj bn shuu
keyboard_arrow_up