Барилгын мэдээлэл эмхэтгэлийн ШИНЭ ДУГААР хэвлэгдэн гарлаа
Барилгын мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийн дугаарт барилгын салбарын мэдээ мэдээлэл болон Засгийн газрын 107-р тогтоол, шинээр батлагдсан норм дүрмийн талаарх ярилцлага зэрэг сонирхолтой мэдээлэл багтжээ.
Мөн Барилгын мэдээлэл эмхэтгэл энэ удаагийн дугаараас “Construction сео” буланг нээлээ. Дэвшилтэт технологи ухаалаг шийдлээр гүний уурхайн байгууламжийг хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байгаа “Олл Инженеринг сервис” компанийн захирал А.Энхтөрийн сонирхолтой ярилцлагыг унших боломжтой.
Түүнчлэн салбарын хүний нөөцийн судалгаа, барилгын үнэд нөлөөлөх 12 гол нэр төрлийн материалд хийсэн судалгаа, орон нутагт өрнөж буй төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга гээд барилын салбарын тал бүрийн мэдээллийг –“Барилгын мэдээлэл” эмхэтгэл таны өмнө дэлгэж байна.
Эх сурвалж: БХТ
|









