УИД-ийн Номин супермаркет муудсан ногоо худалдаалж байсан зөрчлийг таслан зогсоожээ

2019 оны 6 сарын 25

Arslan.mn

НМХГ-аас Чингэлтэй дүүрэгт оршин суугч иргэнээс ирүүлсэн муудсан лооль, манжин худалдаалж байсан тухай гомдлыг хүлээн авч УИД-ийн Номин супермаркетын салбарт холбогдох чиглэлийн улсын байцаагчид хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар байгууллагын дотоод хяналт шалгалтын хүлээсэн үүргийн дагуу ажилтан бараа бүтээгдэхүүнийг шалгаж хүлээн аван худалдаанд нийлүүлдэггүй зөрчил илэрлээ.Зөрчлийн тухай хуулийн 11.2-р зүйлийн 1.2 дах заалтаар торгуулийн арга хэмжээ аван эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан шаардлага хүргүүлж, зөрчлийг таслан зогсоож ажиллалаа.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605225
0 эможи

keyboard_arrow_up