О.Дөлгөөний эмчилгээнд бид хэрхэн туслалцаа үзүүлж чадах вэ?
Монгол Улсын шигшээ багийн тамирчин, 2019 оны “Оюутны лиг”-ийн аварга Очбадрахын Дөлгөөн нь Элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-н Калифорниа-н дэргэдэх Их Сургуульд хэвтэн эмчлүүлж байна. Түүнд ганцхан элэг шилжүүлэн суулгах арга л байгаа бөгөөд АНУ-даа донор шаардлагатай өвчтөний жагсаалтанд орсон ч, хэзээ донор нь олдох тодорхойгүй байна. Гэр бүлийнхэн нь донор болох хүсэлт тавьсан ч АНУ-н хуулиар амьд хүнээс донор авахгүй гэсэн хариу өгсөн.
Одоогоор О.Дөлгөөн нь донор олдтол маш үнэтэй, хамгийн сайн гэсэн эмчилгээнүүдийг хийлгэж байгаа ба хоёр өдрийн эмчилгээний төлбөр л гэхэд 30.000$ болжээ. Монгол залуус сайн санаагаараа нэгдэж ойролцоогоор нийт 750 сая төгрөг хэрэгтэй байгаагаас одоогийн байдлаар 2 хоногийн дотор 150 сая төгрөгийн хандив цуглуулсан байна.
Бид хэрхэн бодитоор туслалцаа үзүүлж чадах вэ?
Юуны түрүүнд 1 пост = 1$, 1 коммент = 50 цент гээд ханш заасан постууд бол ор үндэсгүй худлаа зүйл гэдгийг сануулах нь зүйтэй байх. Бид #Pray4Dulguun гэсэн хаштагийн хандалтийг өсгөх байдлаар хандив өгөх хүмүүст мэдээллээ хүргэж байгаагаа шууд пост, коммент бичээд л, шэйр хийгээд л мөнгө өгөөд байна гэсэн буруу ойлголтоос шалтгаалж хандив хүссэн үр дүндээ хүрэхгүй зогсох вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй.
Мөн дэлхийн томоохон спортын эмнэлэг/байгууллага хаштаг тоолж байгаад эмчилгээнд оруулах эсэхээ шийднэ гэдэг ч худлаа гэдгийг сануулах нь хамгийн зүйтэй. Одоогийн байдлаар Gofundme дээрх fundraise нь $30.000-оос $20.000-г, Facebook дээрх нь $100.000-оос 86.000-г нь олоод байна. Хэрвээ та мөнгөн дүнгээр, мөнгөн бус хэлбэрээр ч туслахыг хүсч байгаа бол доорх хоёр линкний аль боломжит хувилбараар нь орж donate өгөх, эсвэл donate өгөхийг санал болгож, линк хэлбэрээр нь тараах, invite хийх, share-лэх гэх мэтээр мөнгөн бус хэлбэрээр хувь нэмрээ оруулж болно.
GoFundMe: https://www.gofundme.com/let039s-help-dulguun-to-get-health…
Facebook Fundraisers: https://www.facebook.com/donate/2095267383934870/
Хэрвээ дээрх хоёр хандивын аянд нэгдэхэд танд олон улсын карт хэрэгтэй болж ба фэйсбүүкт картаа бүртгүүлэх, gofundme-д элсэх гэх мэт төвөгтэй сонголтуудтай байгаа бол ХААН БАНК 5721081225 Л.Очбадрах данс руу шууд шилжүүлж болохоор байгаа юм.
Хоосон хаштаг постлох нь ямар ч үр дүнгүй ба харин спортын ч юм уу дэлхийд алдартай тамирчдын пэйж, аккаунт дээр дээрх хоёр линкийг, хаштагтайгаа тавих твиттерээр алдартай хүмүүс рүү мэншн хийж, туслахыг уриалах, инстаграммаар стори мэншн хийх, линкэдинээр байгууллагуудыг уриалах гэх зэргээр онлайн орчинд дэмжлэг үзүүлэх нь илүү үр дүнтэй юм.
Мөн та доорх хандивын тоглолтуудыг үзэж О.Дөлгөөнд тусалж, эмчилгээний зардалд нь хандив өгөх боломжтой. Эдгээр тоглолтуудаас олсон бүх орлогыг түүний эмчилгээний зардалд хандивлах юм байна.
1. “Hip hop” хамтлаг дуучдын нэгдсэн хандивын тоглолт
2. #Pray4Dulguun хандивын тоглолт
3. “Comedy Lab”- аас О.Дөлгөөнд зориулан хандивын тоглолт
4. Монголын сагсан бөмбөгийн шилдэг багуудын хандивын тоглолт
Эх сурвалж: oneminute.mn
|









