АТГ:: “Монголын Цахилгаан Холбоо“ ХК, СЗХ-ны газрын дарга зэрэг 4 албан тушаалтан ХОМ-ээ буруу мэдүүлжээ

2019 оны 6 сарын 25

Arslan.mn

АТГ-аас тайлант хугацаанд нийт 23 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж шийдвэрлэсэн байна.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар 4 албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд  заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Үүнд:

  • “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээ борлуулалтын газрын дарга Г.Тэмүүлээ
  • Дорнод аймаг дахь Монголбанкны салбарын захирал Х.Алтангэрэл
  • Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн

Дээр дурдсан албан тушаалтнуудаас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасны дагуу 1 албан тушаалтанд ажлаас халах, 1 албан тушаалтанд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, 2 албан тушаалтанд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-д заасны дагуу сануулах арга хэмжээ тооцуулахаар албан бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605210
0 эможи

Oyutan
2019-06-25 20:39
yamarch hetsuu yum be dee 3 oron suutstai l gene yagaad boldoggyi yum be tam8liin togoonii ulger gej uuniig heleh bh novsh yum aa
keyboard_arrow_up