Ажлаа хийж явсан хоёр ажилтан бохирын худагт унаж амиа алдав

2019 оны 6 сарын 25

Arslan.mn

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хоёр ажилтан худагт унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр өдөр гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 утсанд 14:19 цагт Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо Хүнсчдийн гудамж Мах импексийн урд бохирын худагт хоёр хүн унасан гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад тус хороонд байрлах бохирын худагт “Дайцэцэн” ХХК-д засварчин ажилтай 1985 онд төрсөн Б, Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин ажилтай 1988 онд төрсөн У нар унаж амиа алдсан хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. Дээрх хоёр иргэн хоёул ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ ийнхүү амиа алдсан гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
605203
2 эможи

keyboard_arrow_up