Монгол дахь Турк сургуулиуд террорист бүлэглэлийн хөрөнгөөр санхүүждэг байжээ

2019 оны 6 сарын 25

Arslan.mn

Монгол-Турк улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус улсын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ. Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язел хоёр орны улс төр, соёл, боловсролын хамтын ажиллагаа сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгааг мэдээллийн эхэнд онцолсон юм. Тухайлбал, түүнийг Монголд ажилласан 2.5 жилийн хугацаанд Туркийн Ерөнхий сайд, Шадар сайд болон гадаад харилцаа, соёл, зам тээврийн салбарын сайд нар манай улсад айлчилсан бол Монголын талаас УИХ-ын дарга, Батлан хамгаалахын сайд нар Турк улсад албан ёсоор айлчилжээ. Тун удахгүй Туркийн Үндэсний их хурлын дарга нь манай улсад морилон саатах юм.

Соёл, боловсролын хувьд хоёр улсын их, дээд сургуулиуд хамтран ажиллах гэрээ байгуулсан төдийгүй МУИС-д Түрэг судлалын тэнхимийг байгуулж, тэнд элсэн суралцаж буй оюутнуудыг Туркт үнэ төлбөргүй суралцуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр ноён Элчин сайд Монголд үйл ажиллагаа явуулж буй Эмпати сургуулийн удирдлага болон бусад турк багшийн талаар ноцтой мэдээлэл өгсөн юм.

Тус улсаас манайд сургалт хүмүүжлийн ажил явуулж буй ерөнхий боловсролын хувийн дөрвөн сургууль, олон улсын гэх нэг сургууль нь Турк улсад 2016 оны долоодугаар сарын 15-ны өдөр төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан ФЕТО гэх террорист байгууллагын санхүүжилттэй байсан аж.

Тус байгууллага нь өөрийгөө хүмүүнлэг, боловсролын салбарын хөрөнгө оруулагч мэтээр халхавчилж, нэгжийн зохион байгуулалттай ажилладаг бөгөөд гишүүд нь удирдагчаа дуугүй дагаж, хоорондоо нууц кодоор харилцдаг байна.

Тэд өрсөлдөгчөө айдаст автуулах, гүтгэх болон амь насыг нь хөнөөх замаар нухчин дардаг аж. ФЕТО нь Фетхуллах Гүлэн гэгчийн удирдлага дор нэгдэж, дэлхийн олон улс оронд ажиллуулдаг өөрийн сургуульдаа суралцаж буй хүүхдүүдийн “тархийг угаах” аргаар гишүүд дэмжигчдийнхээ хүрээг тэлдэг байна. Тухайн улс орондоо нэр нөлөө бүхий эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй эрхмүүдийн хүүхдийг хөнгөлөлттэй, зарим тохиолдолд үнэ төлбөргүй сургах замаар байр сууриа бэхжүүлдэг аж. Улмаар гишүүдээрээ дамжуулан урт хугацаанд тэвчээртэйгээр төрийн бүтцэд шургалж, цаашлаад бүхэлд нь эзлэх тактикаар ажилладаг байна. Тодруулбал, Туркийн төрийн албаны шалгалтын тестийг хулгайлж, Гадаад харилцааны яаманд өөрийн талын 300-350 хүнийг байршуулсан байсан тухай ноён Элчин сайд хэлж байлаа.

Тус Элчин сайдын яамнаас тараасан албан мэдээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан Улаанбаатар “Эмпати” сургуулийн захирал асан Вейсел Акчай нь одоогоор манай улс дахь ФЕТО байгууллагын хамгийн өндөр албан тушаалтан төдийгүй Туркийн цагдаагийн байгууллага террорист бүлгийн гишүүнийх нь хувьд эрэн сурвалжилж байгааг өгүүлсэн байна.

Энэ талаар эргэн сануулахад, Туркийн тусгай албаныхан Вейсел Акчайг баривчилж саатуулахаар ирсэн ч хоёр улсын хоорондын асуудал болгож, манай талаас хориг арга хэмжээ авсан билээ.

Турк улсад гурван жилийн өмнө төрийн эргэлт хийх оролдлого хийснээр ганцхан шөнийн дотор 251 иргэн амь насаа алдаж, гэмгүй олон мянган хүн шархдаж бэртсэн тухай баримтат киног хэвлэлийнхэнд үзүүлэв. Энэ гэмт халдлагыг Вейсел Акчайн багтдаг ФЕТО террорист байгууллага үйлдсэн бөгөөд Монгол дахь бүлэглэлийн

толгойлогч болон “Эмпати” сургуульд багшилж байсан найман багшийг мөн Турк улсын хараат бус шүүхийн өмнө гаргах хүсэлтээ манай эрх бүхий байгууллагуудад тавьсан тухай ноён Ахмет Язел онцлон дурдаж байлаа. ФЕТО байгууллага нь зөвхөн Турк улсад заналхийлээд зогсохгүй дэлхий нийтийг хяналтдаа авч, ноёрхлоо тогтоох зорилготойг ноён Элчин сайд сануулаад 160 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг тус байгууллага Монгол Улсын аюулгүй байдалд ч ноцтой эрсдэл бий болгож байгааг анхааруулсан юм. Манай хоёр орны соёлын болон зарим салбарын хамтын ажиллагаа өргөжсөөр байна

Тухайлбал, Туркийн олон улсын ТИКА байгууллага манайд 50 сая ам.долларын өртөг бүхий 640 орчим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн дотор энэ онд 60 гаруйг нь эхлүүлэх юм. Тэдгээрийн нэг нь нийслэлийн Налайх дүүрэгт байгуулах “мэргэн” Тонюкукийн музей байх бөгөөд үүнийг 2-3 сая ам.доллараар санхүүжүүлнэ. Эрүүл мэндийн салбарт Монголын томоохон эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, энд эмчлэх боломжгүй өвчтөнийг Турк улсад аваачихад тодорхой хэмжээний тусламж үзүүлж байгаа гэлээ. Батлан хамгаалах салбарт ч багагүй хөрөнгө оруулалт хийж, манай зэвсэгт хүчний мэргэжилтнийг бэлтгэн сургаж байна. Мөн Туркийн дайчид олон улсын “Хааны эрэлд” цэргийн нэгдсэн сургуулилтад байнга оролцохын зэрэгцээ ЭСЯ-ны дэргэд цэргийн атташе ажиллуулдаг болсон байна. Харин эдийн засгийн харилцаа төдий л сайнгүй байгааг ноён Ахмет Язел онцолсон. Учир нь, өнгөрсөн онд хоёр орны хооронд 43-44 сая ам.долларын худалдаа хийсний дийлэнх нь Туркийн импорт байжээ. Хоёр талын хамтын ажиллагаа дутагдаж байгаа нөгөө нэг салбар нь аялал жуулчлал бөгөөд өнгөрсөн жил Туркээс 3000 гаруй жуулчин хүлээж авсан нь чамлалттай тоо гэж үзсэн юм. Туркийн иргэд Монгол Улс, монголчуудыг сайн мэддэг бөгөөд тус улсад ирэх хүсэлтэй хэдэн зуун мянган жуулчин бий гэдэгт огт эргэлзэхгүй байгаагаа ноён Элчин сайд илэрхийлж байлаа. “Үүнд агаарын тээврийн хүрэлцээгүй байдал сөргөөр нөлөөлж байна.

Хэрвээ агаарын тээврийн талаар бодитой алхам хийж, “Туркиш эйрлайнс” компанийн нислэгийн тоог нэмэгдүүлж, “МИАТ” шууд нислэг хийдэг болбол 100-150 сая ам.долларын орлого олох боломж байна. Манай улсын Ерөнхий сайд Монголд айлчлахдаа худалдааны эргэлтийг 300 сая ам.долларт хүргэх зорилттой байгаагаа хэлсэн.

Үүнд ч томоохон хувь нэмэр болох юм” гэж Элчин сайд онцоллоо.

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
57
wow an post
7
yay an post
2
sad an post
3
ouch an post
7
confuse an post
10
angry an post
50
605198
147 эможи

Зочин
2020-06-11 06:40
Одоо бүр муулах юм олдохоо болио юу? Бусдыг муулаад байгаа хүнээс л хол яв гэдэгдээ. Тэр сургуульд хүүхдээ сургасан. Төлбөрөө өгсөн. Сайн сурсан.
Ангараг
2020-05-21 10:29
Үйл ажииллагаа нь терор биш байсаан
Сайнаа
2020-05-19 16:27
Эрдоганыг эсэргүүцэгчид хэдэн зуун мянган иргэд ял авч, эрүү шүүлтэд орсон доо хөөрхий. Та нар сургуулийн багш захирлуудыг Монголоос харанхуй шөнөөр сэмээрхэн барьж яваад, хүн хулгайлах ажиллагаа чинь сургуулийнханд баригдаад буцаж байсансан. Үхэр Монголчууд мартаа биз гэж бодсон уу, одоо ч шулуухан дайрч байх шив, алан хядагч террористууд гэж ард түмний дургүйцлийг дэвэргэх, элдэв хоригт ороод ядарч явааг нь далимдуулж мөнгө санал болгож ч байх шиг.
ДАРАНГУЙЛАГЧИЙН ТӨРИЙНХНИЙ ҮГЭЭР БҮҮ ЯВ !!!
2020-05-19 14:33
ЛАЛЫН СУУРЬ ҮЗЛИЙГ ХЭТ ДЭВРҮҮЛЖ ДАРАНГУЙЛАЛ ТОГТООН ИРАН ЛУГАА ОРОН БОЛОХЫГ САНААРХСАН ЭРДОГАНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ЭРС ХӨДӨЛГӨӨН ГАРЧ ЦЭРЭГ ЗЭВСГИЙН ХҮЧЭЭР НУХЧИН ДАРСАН !!! СӨРӨГ ХҮЧИНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ТЕРОРИСТУУД НЭР ЗҮҮЖ ХАВЧИН ГАДУУРХАЖ МӨРДӨН МӨШГӨЖ АЛЖ ОЛНООР НЬ ШОРОН ГЯНДАНД ХОРЬСОН !!!
Зочин
2020-05-19 08:42
Энийг бичсэн нөхөр энэ мундаг сургуулийн өрсөлдөгч байнаа эднийг төгс чадвартай хүүхдүүдиыг бэлдэж монгол улсад минь хэрэг болсон харин Турк дотроо бослого удиодаж алалцсан Эрдоган Гүль 2ын улс төрийн тэмцэл байсан одооч бие биенээ үгүсгэсээр Энэ сургууль Гүль гэдэг хүний санаачилсан олон улсын зөвшөөрөгдсөн сургууль Туркийн ард түмэн ихэнх нь Гүлийн талд орчихоод Эрдоганыгаа зовоогоод байдаг гэж сонссон Эрдоган энээс хойш ард түмэндээ маш их анхаарах болсон энэ бол парламенттэй орны л буян шүүдээ Парламенттэй орон гэдэг хэн нэгэн хэт даварч чаддаггүйн жишээ хоорондоо тэмцэл хийх юу нь буруу байхав манаыхан шиг тэмцэж чаддаггүй ард түмэн биг тэд өөрсдийнхөө эрх ашгыг булаалгахгүй гэж баынга тэмцдэг ард түмэн
Tugsugch
2020-05-19 01:21
Songuuliin duugaar jaal sensaatslaad avya gesiin bailgui dee chaavaas kkk. Suuliin bagsh nariig NUB hamgaalaltandaa avaad Canada uls turiin orognol ugud gargasandaa. Hudlaa gevel ter turk elchingees n asuugaarai kkk. Singad saihan surguulid surch bgaa tugsugchuus elchin bolon gar hul bologsdod n gal haluun mend hurgey!
Battulga
2020-05-18 20:51
Turkiin elchin said end hudlaa medee gargakhand buyuu hudlaa comment bichend ch belen bnaa. Zunduu hudlaa zuil bga shvv, zarim humuus ni hudlaa yrj za bi empathy-g tugsuud turked sursan gej herwee zuwbol yagaad end bichij bga tgwl nuuree haruulaach tgeed harie chi hen be? Elchin saidiin ajilchn uu eswel munguur hudaldaan awagdsan neg hun uu? Humuusee ene surguuliudag tugssun heden hun bga we tgeed ene humuusiig har l daa zaman aashiin har haan ajillaj bgan har amjiltuudiin har daanch turkiin dictator bolon elchin saidiin shaasan hudlaa shig terrorist hunbol alga.
Бауржан
2020-05-18 18:38
Турк газар зүйн байрлалаараа шашны зангилаа...эдийн засгийн хүчирхэг нэгдэл...монгол оронд байсан энэ сургуулийн цаад зорилго нь цөөнх шашин нэгт казахуудаа дэмжихэд байсан....туркдээ бүлэглэлүүд алалцаад үзүүр нь монголд мэдрэгдсэн асуудал....манай монгол ер нь контроль муутай орон доо
Зочин
2020-05-18 16:28
surguuliin min talaar bitii hudlaa medeelel taraagad baigarai. Tarhi ugaadag c gh shg? Iluu dutuu hudlaa medeelel taviaad bvl site iig cin haalgn shu.
Зочин
2020-05-18 16:22
Өрөнд баригдсан Монгол мөнгө авсан байсан ч яадгийм... Улсынхаа баядлагийг гадагш нь гаргаж нуусан оффшорчоорс дээр юм чинь...
Туркэд оюутан байсан хүн байна
2020-05-18 16:08
Хүмүүсээ, би өөрөө Мон-Турк коллежид сурч төгсөөд Турк улсад их сургуулиа төгсөөд ирсэн хүн байна. Энэ асуудлын талаар манай монголд байгаа хүмүүс ерөөсөө үнэн зөв мэдээлэлтэй байдаггүй, тэр бүр үнэн мэдээлэл авах боломж байдаггүй нь үнэн юмаа, арга ч үгүй биз.. Энэ асуудлын талаар яг туркэд очиж амьдарсан, дотор нь орж үзсэн хүн л яг юу болоод байгааг нь мэдэх юм. Та бүгдийн мэдэхгүй байгаа нь аргагүй. Туркийн элчин сайдын яриад байгаа нь үнэн юмаа. Энэ нь дэлхий даяар өөрдсдийн урсгалын нөлөөг тогтоох, өөрсдийн тархи угаагдсан цэргүүдийг бэлтгэх зорилготой маш том сүлжээ юм шүү. Мөн Туркдээ өөрсдийн нөлөөг тогтоохын тулд цагдаа, боловсрол, шүүх, хэвлэл мэдээлэл, бизнесийнхний дунд хүрээллээ тэлэн сүүдрийн засгийн газар байгуулан ажиллаж байгаад төрийн эрхэнд гарах гэсэн зорилготой систем юмаа. Энэ ажлаа маш нууцаар, бүр жижиг нэгж/cemaat evleri - буюу бид нарын хэлж заншсанаар: шашны гэр гээд туркэд сурч байсан бүх хүүхдүүд мэднэ дээ/-с эхлэн гэрүүдийн бүлэг, сумын, аймгийн бүсийн, улсын гэсэн бүтэц дараалалтай явдаг. Тэнд сурсан хүмүүс энэ талаар дуугардаггүй нь ихэнх нь тэд нараас хоолыг нь идсэн болохоор барьцаалагдаад тэгдэг байх. Би ч өөрөө шашны гэрээр явж байсан, гэхдээ улсынхаа, залуусын эрх ашгийг бодоод дуугарахгүй бол болохгүй гэж бодсон. Төв Азийн бусад улсууд энэ системийн сүүлд нь олж мэдээд улсаасаа хөөж байсан олон жишээнүүд бий, Туркменистан, ОХУ гэх зэрэг гээд.. Манай тэд нарын тархи угаалтад орж гар хөл нь болсон олон залуус бий, тэд нарын байгууллага болон хамаарал бүхий газарт нь одоо хүртэл ажиллаж байгаа жишээнүүд бий.. Энэ систем үнэхээр тийм манай монголд хор хөнөөлтэй юм уу? гэж.. Тиймээ, цаад зорилго нь яг л энэ элчин сайдын бичсэнтэй яг таг нийлж байгаа юм шүү!!! Яг газар дээр нь очиж үзээгүй, тэр процессийг хараагүй буюу зөвхөн монголдоо сурсан, туркэд очиж үзээгүй хүмүүс турк коллежүүдийг өмөөрч бичиж байгаад нь ойлгож байна. Тэд нарт бол өөрсөд нь мэдлэг боловсрол заасан ачтай хүмүүс л гэж харагдаж байгаа. Гэвч цаагуураа шал өөр зорилготой, үйл ажиллагаатай том систем юм шүү гэдгийг одоо мэдэж авах цаг нь нэгэнт болсон. Ядаж нэт-с хайгаад үзчих, бүх мэдээлэл гарч ирнэ, эргэлзээ тээнэгэлзээ чинь тэгээд арилгана.
Зочин
2020-05-18 14:44
Ядуу буурай орон гээд дээрэлхээд бхын захын нэг турк хүртэл
Энхээ
2020-05-18 13:53
Манай улсын дотооод хэрэгт бүү оролц! Элчин гуай. Танай улс тѳрийн тэмцэл бидэнд ямар ч хамаагүй Тэнд чинь та нарын хүүхдүүд биш маниусын хүүхдүүд сурч байгаа. Дураараа нэг улсад хүрч ирээд баривчлах гэж оролддог та нар хэн бэ? ер нь энэ түрэг судлал, түргийн үе эн тэр гэсэн түүхийн сурвалжуудад шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Нэг ѳдѳр л та нар зайл наана чинь бид байсан юм гэж солиорох улсууд шүү! тэр казакуудын толгойг дандаа тэгж угаана.
үхэр монгол
2020-05-18 13:44
Монгол улс мѳнгѳ угаах терорр нтр дэмждэг орон болчихоод бна эртхэн тэрийг зайлуулах байсын
Зочин
2020-05-18 12:52
Ээ бурхан минь тэд нарыг нь манаихан хүнии эрх мэрх гээд хамгаалаад баисиин бишүү бушуухан өгч явуул зүгээр ямар аимаар юм бэ
Tugsugch
2020-05-18 12:05
Uuruus n terselsen, uuriig n unagaah gej oroldson humusig shuud terrorist gdg nereer olon ulsiin daisan bolgoh zohion baigulalttai Erdogan daranguilagch udirdagchiin l hiij bga zuil. Turkes olon jiliin umnu tsulugdsun hunii sanachilsan olon ulsad bdg surguliud mun ii huvid mun. Sain sudlad uzvel end yrij bga zuiludin zarim n unenii ortoi. Gehde tegle gd Monturk shashinii uzel surtalaa surtalchildaggu, terrorist uil ajillagand n ch urialdaggu. Mongol huhduded shn bolovsrol olgoy, delhiid ursulduh bolovson huchin beltgey l gedeg. Tghr yr n hen sanaachilsan, hen sanhuujulsen ymr hamaa bnaa?
Terrorist surguulias huuhdee gargasaan
2020-05-18 10:41
Empathy tugsluu gd turked bolomjgui bolson
zochin
2020-05-18 09:25
Medee bichih gej baigaan bol sain sudalj baij bich, ingej hudlaa uym bitgii bicheed bai
zochin
2020-05-18 02:33
za arai2 ymar goy surguuli bilee mongol bolovsroltoi suragchid olon olnoor n toron gargadag surguuli ym chin hudlaa enend bitii itgeerei
???
2020-05-18 01:35
Mongoliin irgediin huuhduudiin humuujliin toloo temtsgajaa surguuliig ingd dooshn chihjagaamu hashein hudlaa yum bichkeee bolino uuuu ta orooch Huuhdee iim sain surguulaas suruulhiig husdg etseg eh blgudeee
Barsa
2020-05-18 00:06
Hudal medeelel shu
СЭРГЭЛЭН
2019-06-30 16:24
УБ ТУРК АЙРЛАНЙС ТѲЛѲЛѲГЧ ЫН ГАЗАР ЫН АЖИЛЧИЙД Д ХАР ТАМХИ ХЭРГЭЛДЭГ ШҮҮ БИ ЦЭВЭРЛЭГЧ ЭЭР АЖИЛДАГ БАЙСАН ЮМ ХАР ТАМХИ ХЭРГЭЛДЭГ ШҮҮ ТУС ГАЗАР ЫГ АНХААР ?????????????????????
:))
2019-06-29 05:13
Ийм худлаа юм бичихээ болих хэрэгтэй. Empathy Elit сургуулийн төгсөгчид үнэхээр мундаг дэлхийн тавцанд өрсөлдөхүйц сурагчид байдаг. 25 жилийн туршлагатай монголын ууган хувийн сургууль. Багш ажиллагсад нь үнэхээр найрсаг дотно нэг гэр бүл шиг, сургалтын програм нь ч олон улсын жишгээр хичээлээ заадаг. Чадварлаг гадаад дотоодын багш нартай. Empathy Elit сургуулийн сурагч 100% гадаад дотоодын их сургуулиудад амжилттай элсэн ордог, сургалтын төлбөр нь ч дундаж. Эх сурвалжтай жоохон үнэмшилтэй юм бич! Уран зөгнөлт ном бичиж байгаа биш дээ! Хүмүүсд үнэн зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй шүү дээ хариуцлагатай бай!!!
Zochin
2019-06-28 23:12
Ingej hunii yrisan bolgoniig, gutgeleg hudal baisan ch hamaagui niitleed baij bolohgui shuu dee. Mergejliin (setguulchinn) ethics gedeg oilgolt haana baina. Mongol Turkiin hariltsaanda turkiin elchingees ch iluu huwi nemer oruulsan ene surguuliin talaar ingej hudal medeelel niitlehee bolino uu?! Bayarlalaa.
Monturk alumni
2019-06-28 20:17
Goe kino bolohnee :))
Surgch
2019-06-28 19:05
Хха энэ сэтгүүлч нь мэргэжилээ буруу сонгочихсон байна явж тэр кино зохиолоо бич!!! Худлаа хандалт авах гэж сөрөг мэдээлэл бичдэг ээ болимоор юм. Энэ үлгэрт чинь хэчнээн олон эцэг, эх тархиа угаалгаад хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийх гэж байгаад больж байгаа бол? Хэдэн халтар төгрөгний төлөө ирээдүйн хойчоо хохироосоор байх уу?
Suragch
2019-06-28 19:04
Jaahan boditoi ym bichmer ym Mash olon mundag huuhduudig beltgej mongolin bolovsrolin salbart unetei huvi nemer oruulsn surgulishude Ene niitleld itgej bga humusig burhan urshuug
Сурагч:Э
2019-06-27 22:27
Монгол дахь Турк сургуулийн сурагчийн хувьд хэлэх үг минь гэвэл, энэ сургууль угаасаа болохгуй, сурагч бидний тархийг ханатлаа угаагаад зогсохгүй, нөгөөх Фетхуллах Гүлэн гэдэг хүний удирдлаган дор албадан оруулж, албаар "дэмжигч" болгодог. Гэж хэлүүлэх гээд байгаа юм уу? Битгий мөрөөд за? Жоохон бодитоор сэтгэж амьдаръяа тэгэхүү? Энд нөгөө өөрсдийнхөө амьдралаасаа уйдсан, бусдын хэрэгт ангаж цангасан хүмүүс чинь хөөрлөө. Насанд хүрэгсэд юм байж өөрсдөөсөө ичицгээ, уран төсөөлөл, бодит байдал гэсэн наад захын юмыг ялгаж чадахгүй бол Монгол Улс огт хөгжихгүй... гэсэн та нарын ярьдаг дэмий юмыг чинь би ярихгуй. Та нар шиг зүгээр суугаад үглэхийн оронд манай үеийн хүүхдүүд л энэ орнийг хөгжүүлэх болохоор битгий олон чадвартай сурагчид төгсгөсөн сургуулийг минь энэ тоглоомондоо оролцуулаад бай.
Deegii
2019-06-27 03:22
Mungu hunii dotorih iig gargaj irdg shu hun bol hun ymrch undesten bsn mongol heleer barg in ulsiin ix hurliin gujuudes iluu yarij chadgg hichelee sain zaadag hairtai bagsh nar iig mn hoochod heden hunii amidraliin alchd odoo saixan ineej baiga blgu oorsdoo turkd bsn bol yaj alia aldaj baigaa boloo arai uma neree
Зочин
2019-06-26 23:20
Elchin said ni hutsdiin be. Elchingii ni huuguud yavuul davartsan baagii ve. Shuuhed duudah heregtei. Tureguud lai l baina zugeer. Muruuruu baij chadahgui iim hog shaaruudiig zailuulah heregtei shdee. Ter Mongoliin zasgiin zagriinhan ni avilga avchihsan l bish bol undaa ingeed doromjluulaad baigaad bdgiin. Gaihchlaa. Manai huuhduud tugsuud saihan amidralaa avaad yavj bn. Bi l huvidaa bayarladag. Go away Turkish ambassador!!!!
Turkiin elchin saidad
2019-06-26 23:16
Ene elchingiinhen ni erguu
Үнэн
2019-06-26 21:14
Үнэн үнэн аюул
Zochin
2019-06-26 20:56
Ene hudla medeelel 25 jil ajilsan turshlagatai surguuli shuude bagsh nar ni ch gsen huuhde geh setgeltei humus bdag shd iim blai ym tugeehe bolih ymsan
Зочин
2019-06-26 20:47
Худлаа үнхээр хүүхдүүдийн төлөө сэтгэлтэй багш нар шүү
Zochin
2019-06-26 19:00
Terrorist sanhuujiltai bsan ni hudlaa bh odoo gehdee zarim ni germanii hurungu oruulaltai Boltson bs
12312312312
2019-06-26 17:41
sain l bizde ta nart yu bolchood bgan bagsh nar n sain tgd deereesn ymr terrorist uud uursdu bga bish zgrl sanhuujuulj bn shd ta nar neg gants tugrug ugdug bish hutshaa bolichuul sn bn pizda naraaa
Mendsaikhan
2019-06-26 17:31
Hooe naad turkuud chin manai mongolchuudaas iluu setgel saitai bagsh nat bsiim shuu tegsen muu erguu mongo avaad yu ch hiideg mongolchuud ni turkiin zasgiin gazraas mongoo avchaal bagsh nariin min viziig sungaj ogohgui shuud l hooson shuu enenees bolood unendee l ene ulsad amidrah husel ene ulsiin irgen bh husel ene ulsiin chin toloo geh setgel bhgui bolson yum shuu
Alex Munguun
2019-06-26 17:31
If I were a student, parents or a graduate of Empathy schools, I would open a case to ambassador and ask for money. Because they are not terrorist. Ambassador shamed on them.
Mendsaikhan
2019-06-26 17:28
Pisda yu hutsaad bgaan be
Зов
2019-06-26 16:26
Унэн бичиж бн энэ монго Монголд хамаарахгуй Америк руу явдаг
¿¿
2019-06-26 15:35
ingj hudla medeelel bichij boldymu bs
tseekee
2019-06-26 09:29
Монголчуудыг тэнэг гэж боддог байлгүй энэ.нэг эргүүтсэн хонь шиг мэдрэл.элчин сайд
Зочин
2019-06-26 08:41
Үнэн сонин худлаа шаадаг сонин болжээ. Та нарыг Туркруу хэд хоног аялуулаад , та нарын чинь ухааныг самруулаад ирсэн байна штээ. Хөөрхий хөлсний бичээч.
Turkiin elchin
2019-06-26 08:38
muu nohoin baas chmg hen elchin gedegiin. hudal hudal shaasan gar l bdiish de. end neg oor ym Turkuuddee bs neg oor ym yrina. ta nariig meddeg humuuus ni sain medej baigaa shuu ugaasaa. shaaal hud sdakuud
turk
2019-06-26 08:35
Elchingiin holsnii bicheechid olshirch eheljee. Odoo naad turkiin elchin chin nuutsaar shashin tugeeh, huuli bus nuuts uil ajillagaa ih yvuulj bgaa shuu. Udahgui delgeh bolnoo ta nariin hogiin uil ajillagaaag
.
2019-06-26 03:23
Bitii hudlaa medeelel tsachij baildaa
!!!!#
2019-06-26 01:33
Ter yriltslaga ogood baiga Ahmet Yazel chn ooroo terosist bulgtge holbootoi bolhr hudlaa zohiogd türk surguulig gutgej bga ym bishu
bayarsaihan
2019-06-26 00:53
Турк элчин сайха тэнэг үү? эсвэл монголчууд нь тэнэг байдаг гэж боддог yy? Эдгээр сургуулиуд 25 жилийн туршид хичээл зааж байна. Бид тэнэг биш юм. Бид бүгдийг сайн мэднэ.
bayarsaihan
2019-06-26 00:53
Турк элчин сайха тэнэг үү? эсвэл монголчууд нь тэнэг байдаг гэж боддог yy? Эдгээр сургуулиуд 25 жилийн туршид хичээл зааж байна. Бид тэнэг биш юм. Бид бүгдийг сайн мэднэ.
Ene ulgeriig bichsen mald zoriulaw
2019-06-26 00:39
Хха энэ сэтгүүлч нь мэргэжилээ буруу сонгочихсон байна явж тэр кино зохиолоо бич!!! Худлаа хандалт авах гэж сөрөг мэдээлэл бичдэг ээ болимоор юм. Энэ үлгэрт чинь хэчнээн олон эцэг, эх тархиа угаалгаад хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийх гэж байгаад больж байгаа бол? Хэдэн халтар төгрөгний төлөө ирээдүйн хойчоо хохироосоор байх уу?
Орчлон сургууль
2019-06-26 00:25
Бусад хувийн сургууль мөнгөөр бичүүлсэн байх гэхдээ манайх лав биш шүү
Зочин
2019-06-25 22:50
FETO ch geh shig fetullahiin hudulguun gd turkeer hudlaa ug niiluulj zohiochihood terrorist ch geh shig hudlaa mungu avaad bichsen bna
:)
2019-06-25 22:48
Johon bodit ym bichmer ym iimrhu hudla ym bichih ymap shaardlaga baidag ymbe
Зочин
2019-06-25 22:44
kino zohiol bichmeer setguulch vee
mr
2019-06-25 22:02
shaaadaarai
.
2019-06-25 21:57
zugeer l humuusiin dund yrigdaj baisan bur shal hudlaa tsuu yrianuudiig negtgeed dund n ym zohioj bicheed tawichdag nass handalt awahiin tuld yu ch hamaagui hiij bolno gesen oilgoltoosoo salaachee humuusiig teneg gej boddiimu heniig doromjlood bgan
.
2019-06-25 21:55
mongoliin unen sonin gss ner shigee bodit eh survaljtai ym bicheech mungu olohiin tuld humuust hudal medeelel hurgesen ch hamaagui yu chaawaas daa
Zochin
2019-06-25 21:24
Terrorist gedegiig togtooguin baij hudal gutgeleg ughiin.
erdemtugs
2019-06-25 20:56
ih hutshiima manai surguuliig ingej dooshoo hiij handalt avah saihan bnuu
Зочин
2019-06-25 20:43
Suguudaa hudlaa medeelel oruulahaa boli Bichih yum oldohgu bga bol naad site aa haa
.
2019-06-25 20:39
Hutsajwai tanar
keyboard_arrow_up