Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийг 568 суралцагч амжилттай төгслөө

2019 оны 6 сарын 24

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын захиалгаар Дотоод хэргийн Их сургуулийн Ахлагчийн сургуулийг гурван сарын хугацаанд амжилттай суралцсан 568 төгсөгч 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр цол, энгэрийн тэмдэг, гэрчилгээгээ гардан авлаа.

Ахлагчийн сургуульд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар нийт 249 сонсогч суралцсан юм. Эдгээр суралцагчид “Цагдаа”, “Цагдаа-жолооч”, Дотоодын цэргийн “Харуулчин” мэргэжлээр суралцаж ийнхүү өнөөдөр төрийн тусгай албанд орж “Дэд ахлагч” цолоо гардан авч, ажлын байрандаа томилогдлоо.

Энэ үеэр суралцах хугацаандаа амжилттай суралцаж, бусдыгаа манлайлан суралцсан сонсогч нарт “Талархал” хадгалуулав.

Ийнхүү амьдралын хөлгүй их далайд хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэхээр сэтгэл шулуудан амаргүй бөгөөд нэр төртэй албанд бие сэтгэл, залуу насаа зориулахаар шийдсэн шинэхэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.

 

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605184
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up