ЦАГ АГААР: Энэ сарын 25-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орно

2019 оны 6 сарын 24

Arslan.mn

2019 оны зургаадугаар сарын 22-ны 20 цагаас зургаадугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээгээр Улаанбаатар хотод үүлшинэ.

Харин шөнөдөө бага зэргийн, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

 2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 28-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлвөөр:

Энэ сарын 24-нд зарим газраар, 25, 27-нд ихэнх нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 27-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605145
0 эможи

keyboard_arrow_up