20 кг химийн бодис хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ
2019 оны 6 сарын 22
20 кг савалгаатай 20 шуудай химийн бодис хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэв
Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналтынбүсэд 2019.06.15-ны өдөр Монгол Улсын иргэн Э БНХАУ-ын Эрээн хотоос Монгол улс руу зорчихдоо0491ДГА улсын дугаартай ИСТАНА маркын автомашинд 20 кг савалгаатай 20 шуудай химийн бодис хийж хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Замын-Үүд дэх гаалийн газрын салбар лабориторитус химийн бодисноос авсан дээжид шинжилгээ хийж шалгахад БОАЖЯ-наас тусгай зөвшөөрөлтэй импортлох химийн бодис кальцийн стеарат гэх бодис болох нь тогтоогджээ.
Эх сурвалж: ГЕГ
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1


1






2
605117
4 эможи
Зочин
2019-06-22 19:07
сайн байна. 

Хаха
2019-06-22 17:02
Их юм илрүүлжилдээ
Galkhuu Ganbaatar
2019-06-22 15:27
БОАЖЯам ямар зорилгоор юунд зарцуулах нь тодорхойгүй бүрхэг мэдээ оруулсан байна!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс