Дундговь аймаг иргэддээ хууль зүйн үйлчилгээг НЭГ ЦЭГЭЭС үзүүллээ

2019 оны 6 сарын 21

Arslan.mn

Дундговь аймаг “Бүтээн байгуулалт- Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жилийн хүрээнд хуулийн байгууллагууд хамтран “Хууль зүйн үйлчилгээг нэг цэгээс” сурталчилгаа, мэдээллийн нэгдсэн өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Иргэдийн хурлын Нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, Хүний эрхийн Үндэсний комиссын ахлах референт Л.Дүгэрсүрэн, Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга болон холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцсон юм.

Тус өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, мэдээллээр хангах, Улсын бүртгэлтэй холбоотой гэрчилгээ, ял шийтгэлийн талаарх лавлагаа олгох зэрэг хууль зүйн үйлчилгээг нэг дороос хүргэж ажилласан байна. Мөн Цагдаагийн газраас үзүүлэх тоглолтуудыг хийж сонирхуулжээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ “Энэ оны гуравдугаар улиралд аймгийн Засаг даргын Тамгын газар, хуулийн байгууллагуудтай хамтран “Хууль тогтоомж сурталчлах” өдөрлөгийг Дундговь аймгийн бүх сумдад зохион байгуулна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605104
0 эможи

keyboard_arrow_up