ШӨХТГ: Авто засварын газрууд хѳдѳлмѳр хамгааллын аюулгүй байдлыг хангаж ажилахгүй байна
2019 оны 6 сарын 21
ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаан өнөөдөр мэдээлэл хийлээ..
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 2000 гаруй авто үйлчилгээний газар байдаг бол 21 аймагт нийт 454 авто засвар үйл ажиллагаа явуулж байгаа аж.
2014 оноос хойш нийслэлд авто үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийгдээгүй бѳгѳѳд яаралтай хяналт тавьж шаардлага хүргүүлэх хэрэгтэй хэмээн ШӨХТГ-аас онцоллоо.
Тус газраас иргэдээс ирсэн гомдлын мѳрѳѳр дэнжийн мянга дахь таван авто үйлчилгээний газруудад шалгалт хийжээ. Шалгалтаар
- авто засварууд автомашин хүлээн авсан талаарх тэмдэглэлээ хѳтѳлдѳггүй,
- үнэ тарифаа ил тавьдаггүй,
- ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл бүрдээгүй,
- хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаагүй газруудад үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг зөрчлүүд илэрчээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









605083
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс