Ц.БААТАРХҮҮ: “ПАБЛО СКАБАР” олон ангит киног зогсоосон зүйл байхгүй
Өнөөдөр МҮОНРТ-ээс гарч байгаа “ПАБЛО СКАБАР” киног цацахгүй болсон гэх мэдээлэл газар авсан. Тэгвэ энэ мэдээлэл нь худал бөгөөд энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Баатархүүгээс тодруулахад “Хэвлэл мэдээллийн байгууллагуудад хар тамхийг сурталчилсан, өөгшүүлсэн бүтээлийг олон нийтэд үзүүлэхгүй байх чиглэлийг өгсөн. Тухайн нэг киног нэр зааж зогсоосон юм байхгүй” хэмээлээ. Тэгвэл уг киноны төгсгөлийн анги өнөөдөр цацагдах юм байна.
ЦЕГ-гаас хар тамхины хэрэглээг харуулсан, хар тамхи худалдан борлуулагч сүлжээний үйл ажиллагааг нарийвчлан үзүүлсэн дэлгэцийн аливаа бүтээлийг олон нийтэд гаргахгүй байх шаардлагыг Монгол Улсад тогтмол үйл ажиллагаа явуулж буй 21 телевиз, 11 сайт, бүх кино театруудад хүргүүлсэн бөгөөд энэ шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг уриалж байна.









