АСУУДАЛ: Даргыг нь солилоо гэж ажилчид нь ажлаа хийхгүй хаалгаа ТАС ТҮГЖИВ

2019 оны 6 сарын 20

НИТХ-ын төлөөлөгч, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын сэнтийд Ж.Батсайхан нь гурван жил тухалсан байдаг. Гэвч түүнийг сайн ажилласангүй, эерэг өөрчлөлт, үр дүнг авчирсангүй хэмээн үзэж Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжийг гаргалаа. Гэтэл Ж.Батсайхан нь газрын даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөгүйн зэрэгцээ ажилчид нь ажлын өдөр ажлаа хийхгүй байгууллагынхаа үүд хаалгыг цоожилж, иргэдэд үйлчлэхгүй эсэргүүцлээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл албан тушаал, эрх мэдлийн төлөө төрийн үйлчилгээг цалгардуулж байна. 

Нэгэнт Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан учир өнөөдрөөс эхлэн Ж.Батсайхан даргын гарын үсэгтэй захирамж, албан бланк, тушаал шийдвэр нь хүчингүй бөгөөд Нийслэлийн Төрийн сангийн дарга н.Ганхүү тус газарт санхүүгийн гүйлгээ хийхгүй байхыг анхаарууллаа. Нийслэлийн хуулийн хэлтсээс ажилчдад хандан "Даргаар хэн томилогдох нь иргэдэд хамаагүй, төрийн үйлчилгээ тасралтгүй явагдах нь чухал" гэдгийг анхаарууллаа. Гэвч өнөөдрийн байдлаар уг албан байгууллага  хаалгаа түгжиж иргэдэд үйлчилсэнгүй ажлын цагийг дуусгаж байна. 

Нэгэнт гарсан шийдвэрийг эсэргүүцэж төрийн ажлыг цалгардуулж буй ажилчид юуны төлөө  Ж.Батсайхан даргыг хамгаална вэ?!

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
2
confuse an post
4
angry an post
14
605042
30 эможи

Bi
2019-06-27 12:55
Uuruu munshugruuruu garsan yum chi aashildag humuus turd ajlaad hereg bhgui. Toiron hureekegchidee deesh gargaad jiriin gishuudee uuriih ni tuluu yabsniig martdag darga ner zuusen humuusiig burhan ayandaa shiitgeme gej ene de.zugeer l ajlaa ug ofoo bolson baih. Bayngoloos garsan UIH.HIisleld garsan humuus bygd hergui amitad ard tumeniihee tuluu yuch hiij chadsan gui 4 jol umgurluu Hursun deeree neg buugaasai da ta nar. Dahil bidniig bitgii huurna gen bodoooroi. Bi lab itgehgui bn
Монгол
2019-06-24 10:28
Хамтрагч нар бугдийг ажилаас халчих
irgen
2019-06-23 10:39
uuriinh ni nuuts amrag ni sanhuu hariutsdag um bna yanaa ene baiguullagiin sanhuug sain shalgah heregtei
Зочин
2019-06-22 18:01
Төрийн албаар дураараа тоглох юм. Удахгүй өөрийн хүмүүстэй нэгдээд баахан эсрэг бичих биз.
Зочин
2019-06-22 17:58
Бүгдийг солих хэрэгтэй. Төрийн албыг гацаах эрх байхгүй. Баянзүрх дүүрэг шиг.
Зочин
2019-06-22 15:05
Энэ хэдэн хүүхэн арайдэндэж байна. Засаг төр байхгүй мэт авиралдаг болж дээ. Төрийн албыг ах дүү хамаатан садан найз нөхдөөрөө хаадаг болж, даргыг нь өөрчлөх гэхээр өөрөө өөрчлөгдөнө гэж бодоод шээсээ гоожуулах гээд бүлэглэн овилгогүйтэж байна. Бүгдийг нь зайлуулах хэрэгтэй
Иргэн
2019-06-21 21:16
Усны тоолуурын заалт айлаар явж бичдэг байцаагч нарын төв газар нь мөн биз дэ. Тоолуурын заалтаа месежээр явуул гэх,ажил дээрээ байхад тоолуурын заалт авмаар байна,одоо өгөхгүй бол 0-лох эсвэл задгай бичнэ гэж дарамтлах,ажилаа хаяад өдөр харих ёстой юу? дарга нь солигдсон хойно очиё.Хаалгаа хаасан хэдэн авгай нар ажил хийдгүй хамаатны голдуу хүмүүс нь байх...бүгдийг нь халах хэрэгтэй.Төрийн алба хаагчид Улс төржих ёсгүй байхаа..халах нь зөв.
Зочин
2019-06-21 19:59
Энэ хүний төлөө, энэ хүний мөнгөөр цалинжаад ажиллаж байгаа хүмүүс юм бол бүгдийг нь халж иргэдийн төлөө, улсынхаа төлөө ажиллах хүмүүсийг ажилд ав.
Зочин
2019-06-21 15:09
Өмөөрөөд байгаа ажилчид нь аягүй бол ах дүүс нь биз!
Zochin
2019-06-21 13:15
Toriin alba ajil ajilchidiig buleglel bolgojdee kkk
Зочин
2019-06-21 12:05
САЙН ХҮН,САЙН Л ДАРГА БАЙНА ДАА.
Зочин
2019-06-21 11:17
Яаж иргэдийн хуралд сонгогдсон нь гайхмаар
Ab
2019-06-21 07:26
Bugdiig ni hal toriin albanii tuhai huuliig tsutsal
Zuv
2019-06-21 06:30
Mash zuv .ajlaa hij chaddgvi yumnuudig halah heregtei .ter umuuruud baigaag nb ch hal .turin alba huneer dutna gej baihgvi
Шшш
2019-06-21 01:33
Батсайханч ямарч мэргэжлийн бус хүн шдээ. Энэ Оснааугыг яаж замхаруулж бгааг бүгд харж бгаа шдээ. Төр ажлаа зөв л хийж бна. Дандаа өөрийх нь авчирсан юучгүй хоосон тэнэгүүд
Baatar
2019-06-21 01:09
Bvgdiin ajilaasan hal
Bathurel
2019-06-20 22:46
Ene yasan davartsan garyyd ve!Ter dagaad orgodloo ogood garna bizdee!Negdel neg huneer dytadgui toriin ajil urgeljildeg gedgiig medegui nohduud ve
Зочин
2019-06-20 19:46
Сүүлийн хорь хоног хүн оруулахгүй хаалгаа түгжээд одоо болохоор өвчтэй гээд зугатаад байгаа хүнийг ингэж л арга хэмжээ авна шдээ төр ажлаа авна шдээ
Зочин
2019-06-20 18:39
Toriin albiig hubiinh bolgchihjee Ene abgai nar yaj huntei haritsaj ajil ybuuldgiig n medehgui galzuu soliotoi heden chabgantsaar toriig turhirch bna shdee Bugdiin zailuulj shinechileh heregtei Ymar baliar uymnuud ene baiguulgaar duurtsiin bugd ariin haalganii abgai nar
zochin
2019-06-20 18:14
niilj iddeg novshnuudiig bugdiig ni halaach tsus oirtson 1 fraktsiinhan huvchilsan huviin yum shig bnuu huuguud gudamjind garga sard dansand ni 90 n terbum ordog ih hulgaildag iddeg gazar shuu tegeed tsatgaldaj bgaam da
irgen
2019-06-20 18:14
torin albig ingej bolohgui ee huvin uymaa hamgaalj bgaa hun shig no ba daa
keyboard_arrow_up