Н.Золжаргал авга дүү нарынхаа нэрээр мөнгө шилжүүлж, Австрид байр авчээ

2019 оны 6 сарын 20

Arslan.mn

Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг АТГ болон ЭЦА-ныхан хэд хэдэн үндэслэлээр шалгаж, нэг бус хэрэгт яллагдагчаар тооцоод буй билээ. Тухайлбал, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банканд зээл олгохдоо маш бага хүүтэй мөнгө шилжүүлсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-ийнхан авахад Монголбанк баталгаа гаргасан гэх үндэслэлээр Н.Золжаргалыг мөрдөн шалгах дээрх хоёр байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхний саналаар яллагдагчаар татсан юм. 

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдоод буй түүний Австрид үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэх үйлдлийг шалгаж дууссан гэнэ. АТГ-ынхан өнгөрсөн гуравдугаар сард мэдээлэл хийхдээ “Н.Золжаргалд холбогдуулан гурван багц асуудлыг шалгаж байна. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа арилжааны банкуудад хуулиар тогтоосон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон, Австри улс руу мөнгө шилжүүлж, байшин хуралдан авсан, хууль зөрчсөн хэлцэл хийсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Эдгээр асуудлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан дуусгана” хэмээж байв. Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаа дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т ирүүлсэн гэдгийг эх сурвалжууд баталлаа. 

Шалгалтаар Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал 2013-2016 онд төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр Австри улс руу мөнгө шилжүүлсэн нь тус улсаас ирүүлсэн баримтаар тодорхой болсон сурагтай. Улмаар тэр 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэдгийг Австрийн прокурорын газраас шүүхийнхээ зөвшөөрлөөр гаргаж, Монгол Улсад ирүүлсэн баримт баталж буй гэнэ. Тиймээс Н.Золжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн буруутгаж, шүүхэд шилжүүлэхээр болоод байна.

Эх сурвалж: unuudur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
605038
3 эможи

Bathurel
2019-06-20 22:49
461t oroo beldeh heregtei
сахиус
2019-06-20 22:47
Шоронд орно за баттай мэдэж бна АН хан хамгийн шуналтай нөхөд шүү дээ
Urgen
2019-06-20 21:42
Ichih nuurgui archaagui hulgaich ym a
Цэдэн
2019-06-20 17:57
Үнэн бол аль эрт шоронд орох байсан,МАН -нь худалаа шоундаа ашиглаж байгаа юм
Зочин
2019-06-20 16:52
Үнэн бол жинхэнэ цаазаар авах ял оноох хэрэгтэй байгаа биз. Хятадууд яагаад цаазлаад байгааг ойлгох ч шиг.
keyboard_arrow_up