Шөнийн цэнгээний газарт ХАР ТАМХИ хэрэглэсэн зургаан этгээдийг саатуулав

2019 оны 6 сарын 18

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Нийслэлийн прокурорын газар, эрэлч нохойн алба хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий шөнийн цэнгээний газруудад энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хяналт шалгалт зохион байгуулсан байна. 

Шалгалтаар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм хэрэглэсэн зургаан  этгээдийг саатуулав. Тодруулбал,  40 хүнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис шээсээр илрүүлэгч анхан шатны тест тавьж шалгахад, зургаан иргэн мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрсэн байна. Улмаар гэмт хэргийн шинжтэй нэг үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
604942
3 эможи

2019-06-18 22:49
сайн байна.
keyboard_arrow_up