ЗАЛРУУЛГА

2019 оны 6 сарын 14

Arslan.mn

Манай мэдээллийн сайтад Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Ганбаатарыг  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр тавигдаж  иргэний  талаар үндэслэлгүй мэдээлэл иргэд, олон нийтэд цацагдаж хүний ажил,  нэр хүндэд халдсандаа гүнээ харамсаж байна.

Мэдээг оруулахдаа албан ёсны эх сурвалжаас тодруулаагүй, мэдээ нь бодит байдалтай нийцэхгүй, илт ташаа байсныг хүлээн зөвшөөрч, үүгээр залруулга хийж байна.

Учир нь Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Ганбаатарыг 04 дүгээр сарын 11-ний /2018.04.11/ өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл news.mn мэдээллийн сайтад нийтлэгдсэн билээ. Үүний дагуу манай сайт тус мэдээллийг эх сурвалжаар нь  сайтад нийтэлсэн юм. 

Ташаа мэдээлэлтэй холбоотойгоор Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Ганбаатараас болон ЦЕГ,  уншигчдаасаа хүлцэл өчье!!!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604860
0 эможи

keyboard_arrow_up