Баянгол дүүргийн “ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ“ хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Гарааны бизнесийг дэмжих” арга хэмжээний 2 дахь шат амжилттай болж өндөрлөлөө.
Хоёрдугаар шатны шалгаруулалтыг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мэндбаяр, Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ж.Очирхүү, Монголын үндэсний маркетингийн холбооны удирдах зөвлөлийн дарга Старт ап маркетинг төвийн захирал Ж.Золзаяа, Голомт банкны Өргөө салбарын захирал Ц.Отгонбаяр нар шүүсэн юм.
Тус арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй 139 залуу хүсэлт гаргасанаас 60 залуу шалгарч 3 өдрийн 72 цагийн сургалт арга хэмжээнд хамрагдаж, үр дүнд нь 30 гарааны бизнес гарсан бөгөөд үүнээс дараах 15 гарааны бизнес 3 дахь шатанд шалгарч 5 долоо хоногийн бизнес хурдасгуур хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон. Шалгарсан багуудын үйл ажиллагаанд бизнесийн зөвлөх /ментор/-үүдтэй хамтарч ажиллах боломжтой болсон байна.
Шалгарсан гарааны бизнесүүд:
- Хурын шим баг “Байгалийн амт Био-так, Сармистай зөгийн бал экспортлоно”
- Бичил чип баг “GPS”
- Happy pack LAB баг “Сав баглаа боодлын дизайн”
- Suncread баг “Гэрэлтдэг зас powerbank-тай мод”
- Содун ложистик баг “Дугуйн хүргэлт”
- Мөрөн баг “Өмдний бренд”
- Nimbus баг “Маркетингийн цогц үйлчилгээ”
- The Coffee times баг The Coffee times
- Г.Баасансүрэнгийн баг “Органик гоо сайхны бүтээгдэхүүн”
- Б.Ариунбаярын баг “Дотор засал, засварын сервис”
- Yamama баг “Хүүхдийн Кашмер”
- Panchi баг Хүүхдийн эвлүүлдэг тоглоом
- Г.Галмандах “Тусгай эффект хүүхэлдэйн кино” /animation/
- Сарны танго бүжгийн клуб “Сарны домог бүжгийн тоглолт”
- Н.Билгүүн “Барилга,орон сууцны цэвэрлэгээний цогц сервис”
Баянгол дүүргийн гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ 2019 онд 2 удаа зохион байгуулагдах тул хамрагдах хүсэлтэй залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Бүртгэл 2019 оны 8 дугаар сард зарлагдах болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах харилцах утас: 7013-7030, 9900-7899
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









