Улаанбаатар-Лүн чиглэлд түр зам гарган зорчигч тээврийн автобусыг нэвтрүүлж эхэлжээ

2019 оны 6 сарын 17

Arslan.mn

Бороо үргэлжлэн орж, Улаанбаатар-Лүн чиглэлийн зам эвдэрсэн тул замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 17-ны 18:00 цаг хүртэл хаагаад байгаа юм.

Одоогийн байдлаар тус суманд бороо нэмж ороогүй. Үерийн ус нэвчиж дуусах байдлыг харж, замын хөдөлгөөнийг хаах хугацааг сунгах эсэхийг шийдэх аж.

Харин эвдэрсэн замыг засаж дуустал тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр зам гаргасан байна. Ингэснээр замын хөдөлгөөн зохицуулагч ажиллаж, Хот хоорондын зорчигч тээврийн автобусыг түр замаар зорчуулж эхлээд байгаа тухай ЗТХЯ-наас мэдээлэл хийлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604856
0 эможи

keyboard_arrow_up