ШУУРХАЙ МЭДЭЭ: Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг түр хаалаа
2019 оны 6 сарын 17

Их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж, эвдэрсэн тул Улаанбаатар-Дундговь чиглэлийн А0201 дугаартай Улаанбаатараас Мандалговь, Мандалговиос Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны ѳдрийн 18:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хѳдѳлгѳѳнийг зогсоолоо.
Иймд иргэд та бүхэн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, дээрх чиглэлд зорчихгүй байхыг анхааруулъя!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
604842
0 эможи
2019-06-17 10:56
Танд баярлалаа!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
