Маргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтанг тодруулна

2019 оны 6 сарын 15

Arslan.mn

НӨАТ-ын урамшууллын 2019 оны зургадугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш /2019.06.16/ Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана.

Иргэн та 2019 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр /2019.06.15/ 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлоос 50 саяын нэг азтан тодрулах юм.

Онцолход, өнгөрсөн тавдугаар сард НӨАТ-ын урамшууллын азтаныг тодруулахад бүртгүүлсэн 26,199,742 баримт  хамрагдсанаас:

50 сая төгрөгийн 1

5 сая төгрөгийн 24

1 сая  төгрөгийн 230

100 мянган төгрөгийн 2327

30 мянган төгрөгийн  23659 баримт тохиролд таарч, нийт 26,241 иргэн азтан болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604816
2 эможи

Oyutan
2019-06-16 21:44
Teneg sugalaa ene yer gelgyi zugeer 5 hyvia avaye tegvel olon hund tustai
keyboard_arrow_up