Гэр хороололд хог хаях байгууламж барина

2014 оны 7 сарын 21

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран нийслэлийн  6 хороонд загвар хороо төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд төсөл хэрэгжиж байгаа  гэр хорооллын 3 хороонд боловсон хогийн цэг барихаар төлөвлөжээ.

Төлөвлөж байгаагаар тус хогийн цэг нь  нэг загвар, тохижилттой байх төдийгүй орчин тойронд нь ил задгай хог хаягдал үүсэхгүй байхаар зориулагдсан тусгайлсан байгууламж байх юм байна.  Мөн тухайн байгууламжид байнгийн ажилчид ажиллаж, хогийг ангилан ялгах, тээвэрлэх зэрэг үүрэг гүйцэтгэх юм байна.
Эхний ээлжинд  Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дунд Дарь-эхийн 47-р гудамжид, Чингэлтэй дүүргийн 16-р хороо Хайлаастын зам дагуу Согоотын 55 дугаар гудамжид, ХУД-ийн 13-р хороо, 7 хэсгийн задгайн Туулын 7-р гудамжид хог хаях байгууламжийг  барихөөр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6048
0 эможи
keyboard_arrow_up