“Хааны эрэлд-2019“ сургуулилалтад 37 орны ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД оролцож байна

2019 оны 6 сарын 14

Arslan.mn

“Хааны эрэлд-2019” энхийг дэмжих олон улсын сургуулилалт өнөөдөр эхэлж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд сургуулилалтын удирдагч, ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Цогтжаргал, АНУ-ын USMARFORPAC сургуулийн удирдагч, хурандаа Wayne Bodine, АНУ-ын GPOI хөтөлбөрийн удирдагч Scott Weide нар оролцож энхийг дэмжих ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.

Arslan.mn

Сургуулилалт энэ сарын 28-ныг хүртэл Таван Толгой дахь Зэвсэгт Хүчний сургалтын нэгдсэн төвд болох бөгөөд тус сургуулилалтын хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, нээлт, команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавхыг нэмэгдүүлэх сургалт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.

Энэ удаагийн сургуулилалтад 37 орны 1,400 гаруй цэргийн алба хаагчид оролцож байгаа аж. Тэдгээрээс Бүгд Найрамдах Бенин, Бүгд Найрамдах Замби, Молдав, Руанда, Того, Израйл, Йорданы Хашимитын хаант улс зэрэг долоон улс анх удаа оролцож байгааг зохион байгуулагчид хэлж байв.

Arslan.mn

Энэхүү энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг Монгол Улсын зэвсэгт хүчин 17дахь удаагаа, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөртэй хамтран дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604789
1 эможи

keyboard_arrow_up