ШӨХТГ: Шатахууны үнээ буулгаагүй ААН-ийн зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналаа өгнө

2019 оны 6 сарын 14

Arslan.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас бензиний үнэ болон ахуй үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-аас шатахууны жижиглан худалдаа эрхлэгчдэд албан шаардлага хүргүүлж байгаа ажээ. 

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "2019 оны зургаадугаар сард өмнөх сартай харьцуулахад А-80 болон АИ-92 шатахууны хилийн үнэ тонн тутамд 52 ам.доллар, дизель түлшийн хувьд 1 ам.доллараар буурсан байна. Хилийн үнэ буурсантай холбоотойгоор жижиглэнгийн үнийг бууруулах шаардлагыг хүргүүлж байгаа юм.

Шатахууны үнийн зөвлөлийн зөвлөмж зургаадугаар сарын 4-нд гарч, зөвлөмжийн дагуу зарим ААН шатахууны үнээ бууруулсан. Харин зарим нь бууруулахгүй байна. Тиймээс бид үнээ буулгаагүй ААН-үүдэд шаардлага хүргүүлж байгаа. Зургаадугаар сарын 17-н гэхэд үнээ буулгаагүй тохиолдолд тухайн ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах, түтгэлзүүлэх, хүчингүй болгуулах саналаа УУХҮЯ-нд өгнө" гэв.

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604788
0 эможи

zochin
2019-06-14 15:06
ugled baihin orond oligtoihon shidwer gargach de
keyboard_arrow_up