Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.07.17014.07.21/
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Албан, албан бус гэж хуваагдсан эдийн засгаа нэг болгож цэгцлэх хэрэгтэй
Одоогоор валютын ханш тогтворжиж байгаа юм шиг хэрнээ суурь хүчин зүйлүүд нь сайжраагүй гэж хэлж болно. Эдийн засгийн хувьд бүтэц нь өөрөө хямарсан. Ийм тохиолдолд Их хурал Монголын эдийн засгийн дотоод нөөц бололцоог ашиглах хэрэгтэй.
Дотоод нөөц бололцоо гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ гэхээр хувийн хэвшлийн бололцоог л хангая гэсэн үг юм. Ингэхдээ албан ба албан бус гэж хоёр хуваагдсан эдийн засгаа нэг болгож цэгцлэх хэрэгтэй. Тиймээс “100 хоногт зургаан хууль” гэсэн томъёоллыг гаргаж ирвэл ямар вэ гэж харж байгаа.
Өдрийн сонин 2012. 07.17
Эдийн засаг хөгжлийн дэд сайд О.Чулуунбат: Өрийн дээд хэмжээгээ нэмэгдүүлсэн ч бид зээл авч чадахгүй
УИХ-ын даргын хэлдэг зөв. Бид гадаадын хөрөнгө оруулалтаа хөөчихсөн учраас өр тавиад байна шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт хангалттай байсан бол Засгийн газар өр тавиад байх шаардлагагүй. Монгол улс хуульдаа өөрчлөлт хийгээд өрийн дээд хэмжээгээ нэмэгдүүлсэн ч бид зээл авч чадахгүй. Манай рейтинг найдваргүй, тогтворгүй гэдэг үнэлгээтэй яваа учраас тэр. Хоёр жилийн өмнөх шиг манайд зээл өгөх хүн олдохгүй. Монголчууд хэр тогтвортой байх юм, хууль эрхзүйн орчноо олон улсын дүрмээр тайлбарладаг болох нь уу гэдгийг гадныхан харзнаж байгаа. Эдийн засгаа муутгая гэсэн бодолтой ганц ч хүн байхгүй. Бүгдээрээ нэг тоглооомыг дүрмээр тоглохгүй бол үр дүн нь өөр тийшээ гараад байна гэдгийг харуулаад байна.
Өдрийн сонин 2014. 07.18
Сэтгүүлч Д.Болор: Эдийн засгийн цулбуураа атгуулж, гадны бодлогоор ташуурдуулах цаг айсуй
Талх таллаж, нохойн хоолоор голоо зогоох болсон бидний мэдэхгүй амьдрал хотын захад орширч байгаа энэ үед эдийн засгаа аврах аян зөвхөн сонгууль угтсан шоу болж, уриа лоозонгийн шинжтэй байсаар өдөр хоногийг барж ажил амьдрал урагшлахгүй байгааг олон улсын эдийн засгийн шинжээчид анзаарчихжээ. Тэгэхээр өрийн дарамт хэрээс хэтэрч урд хөршдөө эдийн засгийнхаа жолоо цулбуурыг атгуулчихаад Хятадын төрийн бодлогод ташуурдуулж амьдрах он жилүүд ойрхон ирснийг дээрх мэдэгдлүүд батлаад байх шиг. Хошуу хэссэн наадам ч яамай баймаарсан даа Ерөнхийлөгчөө.
Сэтгүүлч М.Мөнхтунгалаг: Эдийн засаг сэргэхэд нэг сар үлдлээ
УИХ-аар өнгөрсөн тавдугаарс арын найманд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн тогтоолын төслийн баталсан билээ.
Төсөл хэрэгжсэнээр далд эдийн засаг ил болно, валютын ханш суларна, аж ахуй нэгжийн татварын дарамт буурна, гадаад хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ гэж хууль тогтоогчид онцолсон. Тэгвэл төсөл хэрэгжиж эхэлснээсээ хойш 69 дэх хоногтойгоо золгов. Гэвч эдийн засаг сэргэж, ажилгүйдэл буурч, ядуурал багасч, аж ахуй нэгжийн орлого нэмэгдсэнгүй гэдгийг МАН-ынхан илэрхийлсээр байна. Тэгвэл анх батлагдсан цагаасаа эхлэн шүүмжлэл дагуулсан энэ төсөл дуусахад 31 хоног дутуу байна. Төсөл амжилтгүй хэрэгжвэл Засгийн газарт хариуцлага тооцох талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Илүү олныг хамарсан, илүү анхаарал татсан ажил хийе, засаг төр нь анхаарлаа хандуулъя гэсэндээ энэ ажлыг эхлүүлсэн. Бизнесийн орчин нөхцлийг өөрчлөе, ажил хийж байгаа нэгэндээ дэм болъё гээд энэ чиглэлээр нилээд ажил хийлээ. УИХ-д олон төсөл өгсөн. Ихэнхи нь батлагдсан. 100 хоногийг мушгих хэрэггүй. 100 хоногийн дотор бүх зүйл гял цал хийхгүй. Хэмээж байх юм.