ЦАГ АГААР: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно

2019 оны 6 сарын 12

Arslan.mnЦаг агаарын байгууллагаас 2019 оны зургадугаар сарын 10-наас 17-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцууллаа. Тухайлбал, энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа ажээ.

Баруун аймгуудын нутгаар: 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 12, 16, 17-нд хална.

Төвийн аймгуудын нутгаар: 12-нд нутгийн зарим газраар,  14-нд нутгийн баруун хэсгээр, 15, 16-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 15, 16-нд сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 16-наас сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

Харин нийслэл хотод энэ амралтын өдрүүдэд түр зуурын бороо орох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
604682
1 эможи

keyboard_arrow_up