Үндэсний тагнуулын академийн “Аюулгүй байдал” мэргэжлээр элсэлт авах бүртгэл явагдаж байна

2019 оны 6 сарын 12

Arslan.mn

Үндэсний тагнуулын академийн “аюулгүй байдал” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалтад 2019-2020 оны хичээлийн жилд элсэлт авахаар шийдвэрлэсэн бөгөөд элсэхийг хүссэн иргэдийн бүртгэл явагдаж байна.

Элсэгчдэд тавигдах шаардлага, шалгуур

Нийтлэг шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх /эмэгтэй байж болно/;
  • Бүрэн дунд боловсролтой;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2017 оноос хойш монгол хэл бичиг, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, математикийн хичээлүүдээр өгч, хичээл тус бүрээр 560 ба түүнээс дээш оноо авсан байх;
  • Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан байх.

Тусгай шаардлага:

  • 17-22 хүртэлх настай, биеийн өндөр 165 см-ээс дээш;
  • Тагнуулын байгууллагын захиалгаар суралцах, тус байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй;
  • Биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Нэмэлт шалгалтад тэнцсэн байх;
  • Тус Академид суралцаж байгаагүй /суралцаж байгаад хасагдсан иргэнийг элсүүлэхгүй/.

Бүрдүүлэх материал

  • Өөрийн гараар бичсэн ҮТА-д элсэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд өөрийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг заавал бичнэ/;
  • Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /ЭЕШ-ын оноо гараагүй үед уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн албан ёсны баримт/;
  • Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар /өөрийн болон эцэг, эх, хоёр талын өвөг эцэг, эмэг эх, гэр бүлтэй бол эхнэр/нөхөр-ийн намтар/;
  • Төрийн албан хаагчийн анкет /холбогдох хэсгийг бөглөх/;
  • Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3х4 хэмжээний гэрэл зураг;
  • Амьдарч буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • ЕБС-д сурч байх үеийн хувийн хэрэг, түүний хуулбар;
  • Анги удирдсан багшийн тодорхойлолт;
  • Эссэ /”Аюулгүй байдал” мэргэжлээр суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх/.

Элсэхийг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлж, Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээн авах байранд 2019 оны 6 дугаар сарын 24-ний дотор өөрийн биеэр авчирч өгнө. Орон нутгаас элсэхийг хүсэгчид материалаа шуудангаар илгээж болно.

Шаардлага, шалгуур хангасан элсэхийг хүссэн иргэдээс авах нэмэлт шалгалтын хуваарийг жич зарлана.

Эх сурвалж: Тагнуулын Ерөнхий Газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
3
wow an post
yay an post
4
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
4
604677
35 эможи

Өсөхбаяр
2021-02-19 13:26
21 ond elselt awhuu?
Хонгорзул
2020-12-15 18:08
энэ жил элсэлт авах уу? Төлбөр нь ямар байдаг юм бол
Зочин
2020-11-26 02:22
Төлбөргүй гэсэн шүү даанч доторх ажиллах цаг өдөр нь хэцүү л байх ар гэртэй хүнд тгэд ч хэр барагын аавын орчих амархан академи биш байхаа хөө хха
Batzorig
2020-11-18 13:44
2021 ond elsegch awhuu medelel ogooch
M.Bathuyg
2020-08-04 20:11
Hi bi tanai bguulgad ajilahiih hvsej bna toriih alband 5 jill bilson odoogor alt minii darhan hiij bna garaad golstuu hiidegee hariu 88773081
mrl
2020-07-06 14:05
2020 onii tugsugch elseh bolomjtoi yu? holbogdoh dugaar ogch blhuu?
Э. Энхсайхан
2020-06-20 17:41
2019-2021 оны хичжжлийн жил шинэ элсэлт авах уу
ddd
2020-06-03 00:57
ene jil elselt bga yu
Bayrbat
2020-06-01 20:48
Ene jil elselt awj bga bolwuu
Итка
2020-05-16 18:11
Төлбөр хэд вэ
Ичко
2020-02-08 11:41
Суралцагсад төлбөр хэд байдаг вэ
Төмөрбаатар
2019-09-21 13:07
2020-2021 оны хичээлийн жилд элсэлт авах уу
баагий
2019-06-18 23:47
англи хэл нийгэм монгол хэлээр өгч болохуу
Зочин
2019-06-12 12:26
Монгол улсад БНМАУ-гэж байх үёд тагнуулын байгуулаг жинхэн утгаараа ажилаж байлаа ,1990-оос хойш тагнуулын байгуулаг байхгүй болсон гэхэд болно ,ҮЙЛ ажилгаа нь туйлын болих
keyboard_arrow_up