НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ДЭД БҮТЦИЙН ГАЗРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2019 оны 3 сарын 23

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын зургаа дахь ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Э.Золзаяа өнгөрсөн шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцууллаа.

  1. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн цуцлагдсан байршлуудын захирамж гаргуулах үүргийн дагуу гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх талбайд үйл ажиллагааны зөрчил гаргаж, гэрээний үүргийн биелэлт хангаагүй үндэслэлээр 4 төсөл хэрэгжүүлэгчийн 5 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.
  2. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 5 төсөл хэрэгжүүлэгчийг батламжлах тухай захирамж гаргуулах үүргийн дагуу Монгол Улсын хот суурин газрыг хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 2-р хэсгийг баримтлан төслийн ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажил явагдаж, 5 төсөл хэрэгжүүлэгч шалгарсан.
  3. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх талбайд төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах ажлыг зарлах үүргийн дагуу Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 07/29, 12/43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 3 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зарласан. http://ger.ub.gov.mn сайтад байршуулсан.
  4. “Дэд бүтцийн төв” байгуулах дараагийн ээлжийн 16 байршлыг гаргах үүргийн дагуу төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоогүй гэр хорооллын дундын бүсэд хэрэгжүүлэх хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамж буюу “Дэд бүтцийн төв” байгуулах дараагийн ээлжийн 16 байршлын хилийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолоор “Дэд бүтцийн төв”-ийн эхний ээлжийн 50 байршлыг баталсан. Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 118 дугаар тогтоолоор “Дэд бүтцийн төв”-ийн төслийг хэрэгжүүлэх эхний ээлжийн 16 байршлыг баталсан. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоогүй гэр хорооллын дундын бүсэд хэрэгжүүлэх хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамж буюу “Дэд бүтцийн төв” байгуулах дараагийн ээлжийн 16 байршлын хилийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус 16 байршилд 300-аас дээш нэгж талбар хамрагдахаар тооцож, байршлын хилийг хэрхэн өөрчлөн зохион байгуулах талаарх санал авахаар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт 02/136 дугаартай албан бичиг хүргүүлсэн. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тус 4 дүүргийн 16 байршлыг судлан, нэгж талбар болон талбайн хэмжээг нэмэгдүүлэн, төлөвлөлтийн хилийн саналыг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 08/735 дугаартай албан бичгээр ирүүлсэн.
  5. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Дэд бүтцийн төв” байгуулах ажлын гүйцэтгэгч компани ажлын графиктай танилцаж ажлыг эрчимжүүлэх үүргийн дагуу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт “Дэд бүтцийн төв” байгуулах ажлын гүйцэтгэгч Термомастер ХХК-ийн ажлын графиктай удирдлагууд танилцаж хуваарийн дагуу ажлыг гүйцэтгүүлэн ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт “Дэд бүтцийн төв” байгуулах ажлын явцтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон албаны хүмүүс 3 дугаар сарын 12-ны өдөр танилцсан. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт “Дэд бүтцийн төв” байгуулах ажлын гүйцэтгэгч Термомастер ХХК-ийн ажлын графиктай танилцаж хуваарийн дагуу ажлыг гүйцэтгүүлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд 220 нэгж талбарын 285 айлын өрхийг инженерийн шугам сүлжээнд холбохоос эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбосон.
  6. Гэр хорооллын дундын бүсэд хэрэгжүүлэх хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамж буюу “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлэх байршлуудын иргэдтэй уулзалт танилцуулга хийх, иргэдийг бүлгийг шинэчлэн зохион байгуулах үүргийн дагуу “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжүүлэх байршлуудын иргэдэд уулзалт танилцуулга хийх, иргэдийн бүлгийг шинэчлэн зохион байгуулах, батлагдсан байршлуудын газар өмчлөгч, эзэмшигч иргэдээс судалгаа авах ажлыг Мэдээлэл сурталчилгаа, хамтын ажиллагааны хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн баталсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж ажилласан. 2019 оны 03 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд “Дэд бүтцийн төв” төсөлд нэмэлтээр хамрагдаж байгаа 12, 13 дугаар гудамжны айл өрхөөс судалгаа авч бүлэг шинэчлэн зохион байгуулж нийт 10 иргэдийн бүлэгтэй болсон. Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 13-20 дугаар гудамжны нийт 318 нэгж талбарын 365 өрхөөс одоогийн байдлаар 247 нэгж талбарын судалгаа аваад байна. 2019 оны 03 дугаар сарын 07-14-ний өдрүүдэд “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдаж буй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 201 нэгж талбараас Цайз 10-16 дугаар гудамжны 120 өрхөөс судалгаа авч, 38 өрхөөс иргэний үнэмлэхийн хуулбар, газрын гэрчилгээний хуулбар, кадастрын хуулбар зэрэг бичиг баримтууд аваад байна. Үлдэж буй 43 нэгж талбарын 13 нэгж талбар хороонд бүртгэлгүй, 14 нэгж талбар түрээслэгч, 4 нэгж талбар гадаадад амьдардаг, 12 нэгж талбар эзэнгүй байна. Баянзүрх дүүргийн 23 хорооны иргэдийн бүлгийн ахлагч нарыг шинэчлэн зохион гэж танилцуулав.

Захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Гантуяа ирсэн бичгийн шийдвэрлэлтийн мэдээ, явсан бичгийн шийдвэрлэлтийн мэдээ, зөрчлийн дэлгэрэнгүй мэдээг танилцууллаа.

Энэ хугацаанд ирсэн бичгийн тоо - 28

Энэ хугацаанд явсан бичгийн тоо – 29

Шийдвэрлэлтийн хувь – 100%

Энэ хугацаанд зөрчил илрээгүй байна гэж танилцууллаа.

Зургаа дахь ээлжит шуурхай зөвлөгөөний хаалтаар нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг албан хаагчдад чиг үүрэг өгч шуурхай зөвлөгөөн дууслаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604640
0 эможи

keyboard_arrow_up